Ерөнхий сайдаас бизнесийнхэнд өгсөн зөвлөгөө | News.MN

Ерөнхий сайдаас бизнесийнхэнд өгсөн зөвлөгөө

Ерөнхий сайдаас бизнесийнхэнд өгсөн зөвлөгөө

Ерөнхий сайдаас бизнесийнхэнд өгсөн зөвлөгөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамтаар өнөөдөр /2019.08.27/ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн бизнес эрхлэгчдэд хандан “Ажлаа бүтээхийн төлөө төрийн албаныханд авлига битгий өг. Авлига нэхвэл шууд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд зарла. Авлигатай зөвхөн хууль, шүүх тэмцэхгүй ард түмэнтэйгээ хамтарч тэмцэж байж үр дүнд хүрнэ” гэж зөвлөлөө.

Төрийн албанд авлига хээл хахууль газар авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы оймсондоо 10 мянган ам.доллар нуусан бичлэг олон нийтэд цацагдсанаар илүү тодорхой болсон. Тиймээс ч Ерөнхий сайд төрийн албанд бугшсан авлигачдыг ил болгоход бизнес эрхлэгчдийн оролцоо чухал гэж үзэв бололтой, шууд нийгмийн сүлжээ ашиглан нэртэй устай зарлахыг нь зөвлөлөө.

"Матаад" байж дээ, бизнесийнхэн. Гол нь мэдээлэл үнэн зөв байх ёстой. Хууль хяналтынхан бас мэдээллийн мөрөөр ажиллаж, үнэн зөвийг нь тогтоож гэмээнэ авлигад зарцуулагддаг хэдэн тэрбум, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагддаг болох бодит боломж бүрдэх юм.

Засгийн газрын тэргүүний бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулав.

Г.ХОРОЛ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-27 202.21.120.242

эх орон улс орныхоо төлөө үнэн сэтгэл байгаа энэ сайхан эх орон маань өөдөө өөрөө босоод л ирнэ тань шиг ерөнхий сайдын талын монголчууд чинь их л хүлээсэн дээ амжилт хүсье хэцүү байсан ч хэлүүлж доромжлуулсан ч зүтгээрэй сайдаа

Avatar

иргэн 2019-08-27 192.82.66.152

ЖДҮ авсан сайд гишүүдтэйгээ тэмцэж чадахгүй ЕСайд өөрийгөө ямар өчүүхэн бодолтой гэдгээ харууллаа таниуллаа.Төрийн албан хаагчид чинь таний сайд дарга нар гишүүд өөрийн чинь үүрэг даалгаварын дагуу л ажлаа хийдэг.Буруу үг үйлдлийг хэлвэл шууд халагддаг энэ чинь шударга зүйл мөн үү.Төрийн мөнгийн хуулийн дагуу зориулалтын дагуу зарцуулах гэж буруу үйлдлээр мөнгө гаргахыг нь хүлээн зөвшөөрөхгүй байсаныхаа төлөө хална хариуцлага тооцно гэж байнга дарамтлуулдаг хүмүүс бол Төрийн албан хаагч нар.

Avatar

иргзн 2019-08-27 202.179.26.88

Бизнесийнхэн минь цаашдаа ямар нэг Бизнесийн шугамаар ямар нэг Алба ажил Төрийн албаныхантай ярихад Амар л болж байгаа юм биз дээ, Авилга л өгөхгүйгээр ажлаа бүтээнэ гэдэг Хэнбугайд ч гэсэн Дарамтгүй л болно шүү дээ, Хэрвээ Төрийн албаныхан Гар хараад гэдийгээд байх аваас Зохих шугамаар нь яриад Хариуцлага тооцуулаад байж дээ

Avatar

Зочин 2019-08-27 175.38.170.112

Авилгалтай тэмцэх гэж байгаа бол ждүчидтэйгээ тэмцээч ээ топор оо

Avatar

иргэн 2019-08-27 202.21.120.242

эх орон улс орныхоо төлөө үнэн сэтгэл байгаа энэ сайхан эх орон маань өөдөө өөрөө босоод л ирнэ тань шиг ерөнхий сайдын талын монголчууд чинь их л хүлээсэн дээ амжилт хүсье хэцүү байсан ч хэлүүлж доромжлуулсан ч зүтгээрэй сайдаа

Avatar

Zochin 2019-08-27 59.153.87.250

Avilgaas uneheer salah gej baigaa bol avilgiin huulindaa ugsun huniig shiitegehee boliochee,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж