Гишүүд Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг бойкотлов

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

LiveГишүүд Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг бойкотлов

Гишүүд Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг бойкотлов

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлэх байсан ч гишүүдийн ирц хүрсэнгүй.

Хуралдаанд 52 гишүүн ирснээс УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ирц бүрдсэнгүй.

Нийт 57 гишүүн оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх учиртай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй зарим заалтуудыг ард түмнээсээ асуухыг шаардаж, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл байлгахаа зогсоо гээд УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байршуулжээ. Тухайлбал,

  •  УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,
  • Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,
  • УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,
  • Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуухыг шаардаж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж