Харвардын Эрүүл мэндийн нийгэмлэгийн хэлж буйгаар 3000 жилийн тэртээд Маяачууд “хөлс гаргах байшин” хэрэглэдэг байсан нь өнөөгийн сауны үүсэл юм.
Саун нь Модон, Электрон, Хэт улаан туяагаар халдаг, Уурын гэсэн 4 төрөл байдаг байна. Дэлхий даяар модон саун нь илүүтэй дэлгэрсэн байдаг.
Сауны ашиг тус:
- Дийлэнх сауны өрөө нь 70 C-100 C хэмийн халуун байх ба сауны халуун орчинд арьсан дээрх нян бактери устаж, амьсгалын зам чөлөөлөгдөн, булчин суларч амардаг.
- Сауны хамгийн гол ашиг тус нь алжаал тайлж амраах ба зүрхний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Биеийн гадна дулаан нэмэгдсэнээр хөлсний сүвүүд нээгдэн арьс болон булчин завсар байсан илүүдэл шингэн гадагшилдаг байна.
- Бодисын солилцоо нэмэгдэн стрессийг тайлснаар санаа сэтгэл тайвширдаг.
- 2016 онд Финляндын эрдэмтэд, судлаачдын 20 жилийн турш 42-60 насны эрүүл саруул 2,315 хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тэдний 22 хувийг 7 хоногт 2-3 удаа саунд тогтмол амраасан ба 7 хоногт 1 удуу саунд амардаг хүмүүстэй харьцуулахад тэдний мартах өвчнөөр /Alzheimer/ өвчлөх эрсдэл 20 хувиар буурсан, 66 хувийг 7 хоногт 4-7 удаа саунд тогтмол амраасан ба тэдний мартах өвчнөөр /Alzheimer/ өвчлөх эрсдэл 65 хувиар буурсан байдаг байна.
Бүрэн таашаалыг хэрхэн мэдрэх вэ?
- Саунд амрахын өмнө согтууруулах төрлийн ундаа бүү хэрэглээрэй. Учир нь саунд амрах үед хөлс их хэмжээгээр гадагшилдаг тул харангадах аюултай.
- Сауны халуун өрөөнд нэг удаадаа 20 минутаас хэтрүүлэлгүй суугаарай. Учир нь халуун хэмийн өөрчлөлтөнд хүний бие махбодь 20-иос илүүгүй минут тэсвэрлэх чадвартай.
- Шингэн уух зүйл ялангуяа усыг хангалттай хэмжээгээр уугаарай. Дээр дурдсанчлан саунд амрах үед хөлс их хэмжээгээр гадагшилдаг тул ам хатах, цангах гэх мэт таагүй мэдрэмж төрж болзошгүй тул усаа хангалттай хэмжээгээр ууж таагүй мэдрэмжээс сэргийлээрэй.
- Хэвийн хэмээс халуун сауны өрөөнд аль болох тайван, уужуу, гүнзгий амьсгалан өөрт хамгийн эвтэйхэн байрлалаар суун хөлсөө гаргах нь өөрөө таашаал шүү дээ.
Та хэрвээ саунд алжаал ядаргаагаа тайлан амрахаар шийдсэн бол Соёл Велнесс Төвийг зориорой.
Соёл Велнесс Төв нь 365 хоног, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг ба таны хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг мэдрүүлэх болно.
Холбогдох: 7700-9966 /1/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Холбоотой мэдээ