2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 51,642,672 төгрөгийн үнийн дүн бүхий 156,065 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL+14.89%) болон "Сүү" ХК (SUU+7.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК (UYN-14.92%) болон "Монноос" ХК (MNS-6.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.4 хувиар өсч, 19401.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,479,507,184,333.02 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ