Туркт мянга гаруй хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Туркт мянга гаруй хүнийг баривчлав

Фото: Osman Orsal / Reuters

 

Терроризмын хэрэгт сэжиглэгдсэн мянга гаруй хүнийг тусгай ажиллагааны явцад баривчилсан гэж Туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгдэв. Баривчлагдсан 1050 хүний дунд 50-60 гадаадын иргэд байгаа ажээ.

 

Туркийн эрх баригчид тусгай ажиллагааны анхны тайлангаараа 250 хүнийг барин саатуулжээ. Эдгээр хүмүүс нь тус оронд хориотой Курдсаны Ажилчны нам, Исламын улс болон Ардын чөлөөлөх үндэсний фронт гэх хэт зүүний радикал бүлэглэлийнхэн байсан байна.

 

Хэдэн мянган цагдаагийн хүч оролцсон тусгай ажиллагаа 13 мужид явагджээ.

 

Суруче хотод дэлбэрэлт болон курдууд хэлмэгдсэний дараа Стамбул хотын Таксимын талбайд курдууд жагсан үймээн эхэлсэн юм. Исламын улс бүлэглэлтэй Турк албан ёсоор  тэмцэж байгаа ч ерөнхийлөгч Тайип Эрдоган ба эрх баригч нам уг бүлэглэлийг далдуур дэмжиж байна хэмээн жагсагчид буруутгаж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж