Зайсангийн оршин суугчид Л.Гүндалайтай тэмцэнэ | News.MN

Зайсангийн оршин суугчид Л.Гүндалайтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Зайсангийн оршин суугчид Л.Гүндалайтай тэмцэнэ

Зайсангийн аманд оршин суугчдын газрыг хууль бусаар ухаж буй асуудлаар “Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас өнөөдөр /2019.08.27/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус ТББ-ын тэргүүн Ш.Баярсайхан “Зайсанд газрын маргаантай асуудал их гарч байна. Газрын маргаанаас үүдэн хүний амь нас эрсдсэн асуудал бий. Өнөөдөр тайван амьдарч байсан иргэдийн газрыг хашаанд нь тулгаад ухсанаас болж хөрсний гулгалт үүсч, байшин нурахад бэлэн боллоо. Барилгын компаниуд иргэдтэй гэрээ хийлгүй дүрэм зөрчиж, тэнд хууль бусаар газар ухаж байна. Уг асуудлаар төрийн бүх байгууллагад хандсан боловч хариуцах, хяналт тавих хүн олдоогүй учраас энэхүү хурлыг хийж байгаа юм” гэв.

Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэн Ш.Лхагвасүрэн “Энэ оны долдугаар сарын 30-ны шөнө унтаж байх хооронд манай хашааны гадна талд нүх ухсан. Ажилд явсан хойгуур хашааг тойруулаад 24 метр урт, таван метрийн гүнтэй нүх ухаж орц гарцыг хаалаа. Үүнээс болж хашааны нэг талд хөрсний гулгалт үүсээд нурчихсан. Одоо газар луу минь дайраад ороод ирчихлээ. Энэ бол хүний эрхийн маш том зөрчил.

Дээрх асуудлаар Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналт, Нийслэлийн мэргэжлийн хяналтад хандсан боловч хариу өгөлгүй сар гаруй хугацаа өнгөрлөө. Би өндөр настай хүн. Тэглээ гээд Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, оршин суух эрхийг минь зөрчиж болохгүй” гэлээ.

Иргэн Ц.Өнөржаргал “Зайсангийн аманд дураараа дургидаг газрын хууль бус сүлжээний бизнес хийдэг хүмүүст хандаж хэлмээр байна. УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай Зайсангийн аманд “эзэн” суужээ. Л.Гандалай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг барьж, нэг өдрийн дотор газрын долоон зөвшөөрөл авсан байх юм. Бүх зөвшөөрөл нь иргэн О.Одсүрэн гэж хүний нэр дээр гарсан байна лээ. Тэдгээр хүмүүс хэний ч хамаагүй газрыг дээрэмдэж явдаг. Амралтын өдөр, баяр ёслолын өдрөөр иргэдийн газар луу дайрдаг бүлэг этгээд байна. Тиймээс энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж шийдвэрлээсэй. Хэн ч танихгүй хүн зөвшөөрөлгүй газар ухчихаад, 500 мянгаар торгуулаад өнгөрч болохгүй байх. Бид цаашид Л.Гүндалайтай тэмцэнэ” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 202.131.227.178

надад 200 сая төгрөг өгчих би гүнбалайг буудаад далан давхарт аваачаад булчихая.

Avatar

zochin 2019-08-27 122.201.23.84

Гүндалай Зайсанг аль эрт авсан ш дээ. Дээд шүүх хүртэл энэ балайгийн талд шийдвэр гаргаж байгаа юм чинь, одоо яалтай нь билээ. Хувь заяатайгаа эвлэрэхээс

Avatar

Zochin 2019-08-27 150.129.141.164

Zaisan ali ert niitiin ezemshil bolson. Hot dotorh darhan tsaatstai gazar gej yu baihav de zohitsuulalt hiij hugjuuleh heregtei . Gundalai met huvi hunii haraat baij bolohgui

Avatar

Зочин 2019-08-27 122.201.22.29

Гүнбалай новшид төр нэг сануулга өгсөн дээр байхаа балайраад яваад байна

Avatar

Gynbalai 2019-08-27 174.226.14.78

Chatsga tsarailtsgaa hohi chini zaya chini terdee

Avatar

Хүннү 2019-08-27 202.179.26.162

Богд уулын ТХГазрын хилийн цэсийг шинэчил, Тост уул, Тосон Бумбын нурууны ТХГазрын хэмжээг нэмэгдүүлээ биз дээ. Түүн шиг арга хэмжээ ав. ТХГазрын хил доторх бүх дэд бүтэц үнэтэй байх ёстой. 10 дахин илүү үнэтэй байг. Мөн нэмэж сар бүр ТХГазрын ураамж төлөх ёстой.

Avatar

Irgen 2019-08-27 202.126.88.191

Gundalai niitiin umchiig huviin bolgohdoo garshsan hun yum bn . Irgediig hohiroogood yavaa Gundalaitai holbootoi asuudaliig Yerunhii said anhaaraldaa avahgui bol irged songogchid hohirch bn

Avatar

Зочин 2019-08-27 182.160.37.177

наад гүнбалайгаа хутгалаад алчихаач. ганц сая төгрөгөөр хүн хөлсөл. хүчирхийллийг хүчирхийллээр хариул.

Avatar

зочин 2019-08-27 202.126.88.186

зөвшөөрөлтэй болоо л ухаж байгаа даа. Нэг юм хийх гэхээр нөгөө нь эсэргүүцдэг хөгийн улс зөндөөн байна ийм байдлыг зогсоомоор шүү.

Avatar

Гүнбалай 2019-08-27 66.181.180.81

Нөгөө чацаг царайлаад яв гэжийнүү гүндалай

Avatar

Зочин 2019-08-27 64.119.26.126

Хүрэлсүх сайд нэрээ цэвэрлэж Гүндалайгийн газрын зөвшөөрлийг цуцлах байлгүй дээ

Avatar

zochin 2019-08-27 203.217.138.1

Та нар шиг мулгуу юмнууд Л. Гүндалайг яаж дийлдэг юм бэ

Avatar

зочин 2019-08-27 103.212.116.209

Цагаандаа гарч дээ. Ядаж Үндсэн хуультай Улс биз дээ.
Эсвэл огт хуульгүй болсон уу?

Avatar

Зочин 2019-08-27 66.181.160.92

бууд

Avatar

иргэн 2019-08-27 202.131.227.82

зайсан толгойг торуулан барьсан хашаануудыг буулгаа чээ

Avatar

зочин 2019-08-27 64.119.19.26

Гүндалай гэж бүдүүлэг хүн дээ. Зайсанд хөрөнгө оруулалтаар барилга барисан бүх компаниудыг дарамталж мөнгө олдог.

Avatar

mr 2019-08-27 202.55.191.130

darhan tsaaztai gazar huuli busaar gazar avchihaad ih hutsah ni ee zasag tur bugdiig ni huuj yavuulaad baishin saviig ni nuraa. Honots honotsdoo durgui honuulsan ail 2land ni durgui gej ug bii baihaa

Avatar

Зочин 2019-08-27 103.57.93.221

Амь насаа юуны түрүүн хамгаалаарай хэдэн амжилт гаргадаггүй бөх нэртэй рекэтүүд ирж дарамтлах гэж оролдоно, айж хулчийвал даврана згр л ТОЗ-8 гаргаад үзүүлчих яс юман дээрээ амиа тулвал хамгын аймхай арчаагүй улс бол Монголчууд юм билээ

Avatar

ХАРВААЧ 2019-08-27 202.179.27.78

ТЭГЖ БАЙЖ ГҮНДАЛАЙД НУМ СУМААР ХАРВУУЛАХ ГЭЖ БАЙГААМ. ДУУЛЧИХСАН ХАРВААД ЯВСАН ШД

Avatar

mgl 2019-08-27 202.179.11.230

uuriinhuu tuluu temtsehgui bol tur zasag luivarchdiin gart baigaa. Hurelsukhd l gants naidvar baina.

Avatar

иргэн 2019-08-27 192.82.66.152

Мөнгө авч таг болдог тэмцэгчидийн 1 хэсэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж