Монгол, орос залуус “Дайчин нөхөрлөлийн замаар” аялж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Монгол, орос залуус “Дайчин нөхөрлөлийн замаар” аялж байна

Монгол, орос залуус “Дайчин нөхөрлөлийн замаар” аялж байна

Монгол-Оросын дайчид, залуучуудаас бүрдсэн 200 орчим төлөөлөгч Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын хүрээнд Хэнтий аймагт хүрэлцэн очжээ. Залуусыг тус аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Н.Хүрэлээ, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Монголын залуучуудын холбооны Хэнтий аймаг дахь салбарын төлөөллүүд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид угтан авсан байна.

Аяллын багийнхан Сэлэнгэ, Дархан-Уул,Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар галт бамбар өртөөлүүлэх бөгөөд очсон газраа ахмад дайчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулан тэдэнд хүндэтгэл үзүүлж, Халх голын дайны холбогдолтой хөшөө дурсгалуудад цэцэг өргөж, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Өнөөдөр орой Хэнтий аймгийн Хуулийн байгууллагуудын сургалтын баазад Монгол-Оросын дайчид, залуучуудын нэгдсэн тоглолт болох юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж