Францын Ерөнхийлөгч Макрон эхнэрээ өмөөрчээ | News.MN

Францын Ерөнхийлөгч Макрон эхнэрээ өмөөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч Макрон эхнэрээ өмөөрчээ

Францын Ерөнхийлөгч Макрон эхнэрээ өмөөрчээ

“Их 7”-гийн уулзалтын үеэр Амазоны түймрээс болж ширүүхэн маргаад авсан Франц, Бразилын Ерөнхийлөгч нар цахим сүлжээнд дахин маргалджээ. Энэ удаагийн маргаан Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро Францын Ерөнхийлөгчийн насаар ахимаг эхнэрийг доромжилсонтой холбоотой аж.

“Их 7”-гийн уулзалт дээр Макрон Бразилын Ерөнхийлөгчийг уур амьсгалын өөрчлөлттэй дорвитой тэмцэхгүй байна хэмээн шүүмжлээд, тус улстай хийх томоохон худалдааны гэрээгээ үзэглэхээс татгалзсан юм. Харин Бразилын Ерөнхийлөгч Болсонаро түүнийг колоничлогч зан гаргалаа хэмээн буруутгасан.

Болсонарог дэмжигч өөрийн фэйсбүүк хуудастаа хоёр улсын тэргүүн хатагтай нарыг харьцуулсан зураг нийтлээд “Макрон яагаад Болсонарогийн эсрэг довтлоод байгааг одоо та нар ойлгож байна уу?” гэсэн тайлбар бичжээ. Харин уг нийтлэлийн дор Бразилын ерөнхийлөгч “Залууг битгий доромжлоод бай, хаха” хэмээн бичсэн байв. Макроны гэргий Брижит нь өдгөө 66 настай нөхрөөсөө 24 насаар эгчмэд эмэгтэй бол Бразилын тэргүүн хатагтай Мишель 37 настай юм.

Ийнхүү эхнэрийг нь доромжилсонд Макрон өчигдөр /2019.08.26/ болсон хэвлэлийн хурал дээр “Тэр эхнэрийн минь талаар хэтэрхий бүдүүлэг сэтгэгдэл бичсэн байна. Надад харамсалтай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Бразил эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийнхөө бичсэнийг уншаад түүний ааш авираас ичсэн байх. Энэ улсын ард түмэнд хүндэтгэлтэй ханддагийнхаа хувьд би тэднийг удахгүй зөв Ерөнхийлөгчтэй болоосой гэж хүсч байна” хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 182.160.39.250

byhel byten frants ulsaas arai zaluu oligtoi ehner oldoogyi yum baihdaa.

Avatar

Зочин 2019-08-27 124.158.109.62

чамд ер нь юуны хамаа бнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж