“Аюулгүй сургууль” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

“Аюулгүй сургууль” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

“Аюулгүй сургууль” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас хичээлийн шинэ жил эхэлж  байгаатай холбогдуулан “Аюулгүй сургууль” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 19 сургууль, 23 цэцэрлэгт гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.

Мөн багш, ажилчдад аюул ослоос урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгуулах тус арга хэмжээ ирэх 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж