Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Гүүдсек ҮЦК" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Архангай, Хөвсгөл аймгуудад  2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр хөрөнгийн зах зээлийн суурь ойлголтууд, хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгийн зах зээлээс компаниуд санхүүжилт татах боломж зэрэг сэдвээр сургалт явуулснаас гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүү, үйл ажиллагаа, иргэдэд олгосон хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, 1991 оны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй /ягаан, цэнхэр тасалбар/ холбоотой дансны мэдээллийг шүүх, ногдол ашгийн мэдээллийг өгөх, үнэт цаасны данс нээх, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэргээр нийт 2,000 гаруй иргэдэд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүллээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж