Он гарснаас хойш 4000 иргэн ипотекийн зээлд хамрагджээ | News.MN

Он гарснаас хойш 4000 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Он гарснаас хойш 4000 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Он гарснаас хойш 4000 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

Ипотекийн зээлд он гарснаас хойш буюу эхний найман сарын  байдлаар гурван  төрлийн эх үүсвэрээс нийт 4000 зээлдэгчид 283 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тодруулбал, Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгосон аж.

Үндсэндээ энэ онд дээрх гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг тогтмол ипотекийн зээлд зориулан олгож, 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Ингэснээр нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 103.9.90.3

naad jurmaa ergej haraachee, sar bur l hudlaa too heleh yum. haaguuraa olgogdood bgaa zeel ve? material burduulj baihad odoohondoo 8 huviin zeel tur zogsson baigaa geed jiliin 19 huviin huutei ariljaanii zeel avch bai, tegeed 8 huviin zeel olgood ehlenguut 8 huvi ru shiljuulne gesen chin shine jurmaaraa neg hund neg l udaa ugnu gechihsen.

Avatar

irgen 2019-08-27 103.99.103.99

Mongol bankniihan ene zeel olgogdoj baigaa eseh deer humuusees sudalgaa avmaar yum. Bankuud CEO iin zuvshuurluur olgoj bgaa, manaihaas zeel avsan barilgiin kompanias bair avbal olgoj bgaa geed zeel hussen humuust ogt uguhgui bain shuu dee. Tanil talaaraa l shiiduulj baina.

Avatar

Зочин 2019-08-27 103.14.38.137

хаагуур нь яаж олгогдоод байдаг зээл вэ. Хоёр жилийн өмнө бүх шаардлагийг хангасан боловч тухайн үед ипотекийн санхүүжилт зогсоод байсан тул санхүүжилт иртэл түр хугацаанд жилийн 15,6 хувийн хүүтэй ХААН банкны зээлд хамрагдсан. Өнөөдрийг хүртэл ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цагдаа Амгалан хотхоныхон гээд цэрэг цагдаагийн голдуу зээлдэгчид ХААН банкны завхрал залиланд шулуулж байна шүү.

Avatar

зочин 2019-08-27 202.21.117.2

Бага байна. Нэмэгдүүлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж