"БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй" | News.MN

"БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

"БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй"

"БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй"

 Жил бүрийн наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр БНХАУ-д суралцах хүсэлтэй монгол оюутнууд Хятадын Элчин сайдын яамны гадна урт дараалал үүсгэдэг болжээ. Иргэдийн дунд БНХАУ-ын Элчин сайдын яам визний мэдүүлэг авах цаг маш бага байна гэх асуудал шүүмжлэл дагуулж байна. Иймээс дээрх асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.


-БНХАУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ гадаа иргэд виз мэдүүлэхийн тулд олон хоног дугаарлаж байна. Дээрх асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ?

-БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа виз мэдүүлэхтэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд яригдаж байна. БНХАУ-д суралцаж буй оюутны тоо өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй байгаа. Жил бүр БНХАУ-д суралцах хүсэлтэй иргэд нэмэгдэхийн хирээр тус улсын ЭСЯ-ны гадаа дугаарлах асуудал үүсч байна. Иргэд БНХАУ-ын их, дээд, сургуульд элсүүлэх албан ёсны шийдвэрийг эх хувиар нь авч байж ЭСЯ-нд мэдүүлдэг. Тиймээс дээрх зөвшөөрөл БНХАУ-аас эх хувиараа ирэх гэж хугацаа алдаж байна. Хоёрдугаарт, иргэд виз мэдүүлэх асуудалдаа хойрго ханддаг буюу наймдугаар сар гаргаад гэнэтийн ачаалал үүсгэчихдэг.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын ЭСЯ ажлын гурван өдөр энгийн буюу хувиараа суралцах хүсэлтэй оюутны материалыг авч байгаа бол ажлын хоёр өдөр нь Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны материалыг авдаг.

Өнгөрсөн онуудад Гадаад харилцааны яамны зүгээс тус улсын ЭСЯ-д хүсэлт тавиад виз мэдүүлэх материал хүлээн авах цагийг уртасгах, орон тоог нэмэх ямар боломж байгааг ярьсаар ирсэн. Үүний дагуу виз мэдүүлэх хугацааг сунгаж, орон тоог нэмсэн. Одоо ч гэсэн энэ асуудлыг ярьж байгаа. Цаашдаа анхааруулж хэлэхэд БНХАУ-д суралцаж буй 10 мянга гаруй иргэн эх орондоо амралтаараа ирэхээсээ өмнө визээ сунгуулаад ирмээр байгаа юм. Тэгэхгүй бол яараад хүрээд ирдэг ахиад явахдаа шинээр виз мэдүүлэх асуудал үүсгэдэг учраас давхар дараалал үүсгээд байгаа юм.

-Өнгөрсөн онуудад ч бас дарааллын асуудал иргэдэд хүндрэлтэй байсан. Виз мэдүүлэхдээ цахимаар мэдүүлэх боломж бий юу?

-Өнгөрсөн жил зохиомлор дараалал үүсгээд дугаараа иргэдэд худалдаалдаг асуудал ЭМЯ-нд үүсч байсан. Тэр асуудалтай холбоотойгоор бид цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаад, энэ жилээс уг асуудлыг арилгахын тулд энэ оны зургадугаар сараас эхлэн урьдчилаад материалаа шалгуулаад, албан ёсоор дугаар авсан хүмүүст виз мэдүүлэх боломжийг нээсэн. БНХАУ-д суралцаж буй оюутнууд тэнд байх хугацаандаа оюутны холбоогоор дамжуулан визээ сунгуулаад ирээч ээ гэсэн мэдээллийг өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн явуулсан.

Үүнээс гадна их, дээд сургуульд элсэх албан ёсны бичгийг тухайн их, дээд сургуулиуд нь Монголд аль болох шуурхай ирүүлж байгаач ээ гэсэн хүсэлтийг бид тус улсын ЭСЯ-д дамжуулсан. Гэхдээ виз мэдүүлж буй хүмүүсийн тоо жил бүр өсөхийн хирээр ачаалал нэмэгдэж байна. Цаашид бид дээрх асуудлыг цахимжуулах ямар боломж байна вэ гэдэг асуудлыг тавьж байгаа. БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй учраас нийт хууль тогтоомжийнхоо хүрээнд цахимжих асуудал яригдана.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 202.179.31.8

хужаад сурах алба уу

Avatar

Зочин 2019-08-27 66.181.178.20

ХЯТАД ЯВЖ СУРХАА ЗОГСОО ,ТА НАРТ ХИЧЭЭЛ ГЭЖ ОР НЭРИЙН ТӨДИЙ ЮМ ЗААДАГ ШҮҮ ДЭЭ ?НЭРИЙН ХОР ХЯТАД СУРЛАА ГЭЭД ЯМАР АШИГ БАЙНА_ХАЙРХАН ХЭДЭН ЖИЛЭЭ АЛДАЖ БАЙНА Ш ДЭЭ ?ҮХЭР МОНГОЛУУД АА?

Avatar

mr 2019-08-27 202.55.191.130

БНХАУ-д зөвхөн Монголд зориулсан виз гэж байдаггүй hahaha unen helj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж