Хүүхдийн сурч, хүмүүжих орчны аюулгүй байдалд хяналт шалгалтыг эрчимжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Хүүхдийн сурч, хүмүүжих орчны аюулгүй байдалд хяналт шалгалтыг эрчимжүүллээ

Хүүхдийн сурч, хүмүүжих орчны аюулгүй байдалд хяналт шалгалтыг эрчимжүүллээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг  нийслэлийн хэмжээнд эрчимжүүлээд байна.

Хяналт, шалгалтыг НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн гадна болон доторх орчин, зам талбайн аюулгүй байдалд шалгалтыг хийж байгаа юм.

Хяналт шалгалтаар аврах зам гарцыг хааж эд зүйл хураасан, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байгаа тул илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж