100 айлын замыг өнөөдөр нээнэ | News.MN

100 айлын замыг өнөөдөр нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

100 айлын замыг өнөөдөр нээнэ

100 айлын замыг өнөөдөр нээнэ

100 айл орчмын замыг өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 32-ын тойргоос Хангай хотхоны уулзвар, Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх замыг гурван хэсэг болгон хаасан.

Fнөөдөр /2019.08.27/ 11.00 цагаас  тус замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. 100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой цогц бүтээн байгуулалт юм байна.

Энэхүү бүтээн байгуулалтад нийт 3.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Харьцангуй өндөр өртөгтэй байгаагийн шалтгаан нь зөвхөн замын ажил бус инженерийн шугам сүлжээний ажлууд ихтэй хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗАМ 2019-08-27 202.179.27.78

САЙХАН ЦУТГАМАЛ БЕТОН ЗАМ БАЙСАНСАН. САЙЖРАА БОЛОВ УУ , МУУЖРАА БОЛОВ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж