Оросууд Жеки Чан болон А.Шварценеггер нарыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Оросууд Жеки Чан болон А.Шварценеггер нарыг шүүхэд өгчээ

Оросууд Жеки Чан болон А.Шварценеггер нарыг шүүхэд өгчээ

“Русская фильм группа” корпораци Viy киноны үргэлжлэл дээр ажиллаж буй жүжигчид болох Арнольд Шварценеггер болон Жеки Чан, мөн China Film Group кино компаниас 216.6 сая рубль нэхэмжилжээ. Учир нь, «Русская фильм группа» корпораци "Viy 2: Journey to China" киног санхүүжүүлсэн ч энэ төслөөс ямар нэгэн ашиг орлого авч чадахгүй байгаа аж.

"Viy 2: Journey to China" кинонд БНХАУ-ын "China Film Group" компани ч мөн санхүүжилт олгосон бөгөөд тус кинонд алдарт жүжигчид болох Жеки Чан болон Арнольд Шварценеггер нар тогложээ.

ОХУ-д өмнө нь ийм олон од шүүхэд дуудагдаж байсан удаа байхгүй аж. "Viy 2: Journey to China" бол "Viy" киноны үргэлжлэл бөгөөд БНХАУ-ын кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлжээ. Харин сарын дараа ОХУ-ын кинотеатрын дэлгэцнээ гарна. Шинэ киноны төсөв нь 50 сая ам.доллар болсон бөгөөд Жеки Чан, Арнольд Шверценеггер болон Рутгер Хауэр зэрэг алдартай одод тоглосон ОХУ-БНХАУ-ын хамгийн том кино төсөл болж байгаа ажээ.

“Русская фильм группа” корпораци нь 2017 онд дампуурлаа зарласан ч Улсын кино сангаас татаас авч, "Viy 2: Journey to China" кино дээр ажиллаад амжсан. Гэхдээ тус хуулийн этгээд улсаас хэчнээн рублийн татаас авсан эсэх нь тодорхойгүй байдаг. Ямартай ч, “Русская фильм группа” корпораци нь "Viy 2: Journey to China" киног бүтээхэд 200 гаруй сая рубль зарцуулсан гэж мэдэгдээд байгаа билээ.

Сонирхуулахад, жүжигчин Жеки Чан нь "Forbes" сэтгүүлийн чансаагаар дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой жүжигчдийн тавдугаарт эрэмблэгддэг. Түүний орлого 58 сая ам.доллар юм.

А.АНИР

Эх сурвалж: FORBES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж