Жүдо ДАШТ: эрэгтэй 73 кг-ын жингийн өмнө

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: эрэгтэй 73 кг-ын жингийн өмнө

Жүдо ДАШТ: эрэгтэй 73 кг-ын жингийн өмнө

Будокан ордонд эрэгтэй 73 кг-ын жинд 90 тамирчин өрсөлдөж, ердөө дөрөв нь шагналын тавцан дээр зогсоно. Энэ жинд өнгөрсөн жилийн дэлхийн аваргын шигшээд шалгарсан БНСУ-ын Ан Чан-рим болон Японы Сойчи Хашимото мөн өнгөрсөн жилийн хүрэл медальт М.Мохаммад нар барилдахгүй.

Шилдэг бөхчүүд барилдахгүй ч олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Р.Оружов, олимпийн аварга Италийн Ф.Базель, дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Х.Хейдаров, дэлхийн аваргын хошой хүрэлтэй Оросын М.Могушков, олимпийн алт, хүрэлтэй Гүржийн Л.Шавдатуашвили, олимпийн алт, дэлхийн хошой аварга Шохей Оно болон дэлхийн аваргын хүрэл медальт манай Г.Одбаяр нарын шилдэг жүдочид өрсөлдөнө.

Мэдээж медалийн алтан медалийн төлөөх гол өрсөлдөгч нь нутгийн бөх Ш.Оно байх бол жингийн тэргүүн бөх Р.Оружов, Ф.Базель, Гүржийн Л.Шавдатуашвили болон Г.Одбаяр нар түүнд амаргүй өрсөлдөгчид байна. Ялангуяа тэмцээний С хэсэгт Ш.Оно, Л.Шавдатуашвили болон Г.Одбаяр нар багтсан нь энэ хэсгийн өрсөлдөөнийг улам бүр сонирхолтой болгож байна.

Манай бөх Г.Одбаяр хэсгийн аваргын төлөө ч гараад ирэх боломжтой бол өрсөлдөгч нартаа ялагдахгүй бол Ш.Оно болон Гүржийн Л.Шавдатуашвили нар хэсгийн 3-р шатанд өрсөлдөх магадлал тун өндөр. Энэ хэсгээс шар өнгөтэй медалийн эзэн ч тодрох бүрэн боломжтой. С хэсгээс шалгарч гарч ирсэн бөх D хэсгийн аваргатай өрсөлдөх бөгөөд D хэсэг харьцангуй сул өрсөлдөгчид гэхэд буруудахгүй болов уу? D хэсэгт Оросын Д.Ярцев болон Шведийн Т.Макиас нарын аль нэг нь хагас шигшээд гарах магадлалтай.

Нөгөө талаас Азербайжаны Р.Оружов, Казахстаны Ж.Смагулов, Израилын Т.Бутбул, Италийн Ф.Базель нарын дунд гол өрсөлдөөн өрнөх бөгөөд Ф.Базель болон Р.Оружов нар хэсгийн аваргын төлөө гарч ирж болно. Гэхдээ Казах болон Израилын бөхчүүд хялбар өрсөлдөгчид биш байх нь гарцаагүй. Харин С хэсгээс манай Ц.Цогбаатар шуугиан тарих боломжтой. Азербайжаны Х.Хейдаров болон Оросын М.Могушков нарын хэнтэй ч аятайхан барилдах бүрэн боломж бий гэж харж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж