Жүдо ДАШТ: эмэгтэй 57 кг-ын жингийн өмнө

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Жүдо ДАШТ: эмэгтэй 57 кг-ын жингийн өмнө

Жүдо ДАШТ: эмэгтэй 57 кг-ын жингийн өмнө

Манай алдарт бөх Д.Сумъяа аваргын өрсөлддөг 57 кг-ын жинд нийт 56 бөх барилдана. Энэ жил чансааны #6-д эрэмбэтэй Д.Сумъяа аварга өнжиж байгаа ч дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Цукуса Ёшида, олимпийн хүрэл, ДАШТ-ий 4 мөнгө, 1 хүрэл медальт, хашир туршлагатай Португалын Т.Монтейро, олимп, дэлхийн аварга Бразилын Р.Силва, дэлхийн аваргын хүрэлтэй Канадын К.Дегучи, дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй Их Британий Н.Смит-Дэвис болон Оросын А.Конкина, Германы Т.Столл, Косовогийн Н.Гжакова нарын шилдгүүд өрсөлдөнө.

Жингийн гол фаворит бол улсынхаа аваргад түрүүлээд, Дюссельдорфын Их Дуулгад алт, Бакугийн Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн Ц.Ёшида юм. Цукуса Ёшида аварга бол жиндээ Япондоо болон дэлхийд яалт ч үгүй шилдэг нь. Энэ жил тэрээр хоёр Их Дуулгад өрсөлдөхдөө Бакуд Бразилын Р.Силвад хожигдож мөнгөн медаль хүртсэн. Хэрвээ А хэсгээс Ц.Ёшида В хэсгээс Р.Силва нар гарч ирвэл Ц.Ёшида Бакугийн Их Дуулгын финалд хожигдсон хариугаа нутаг дээрээ авах зорилготой байгаа нь гарцаагүй.

Хоёр талаас энэ хоёр бөх гараад ирэх бүрэн боломжтой. Ц.Ёшидад хэсэгтээ Франц, Серби, БНСУ болон Израилын бөхчүүдтэй өрсөлдөнө. Харин Р.Силвагийн хувьд харьцангуй боломжийн хэсэгт багтаад байгаа. Хэдийгээр Т.Монтейро байгаа боловч түүний ид үе нь дууссан.

Тэгвэл С хэсгээс Канадын нэрийн өмнөөс барилдаж буй, уран барилдаанд К.Дегучиг зогсоох бөх гарахгүй л болов уу? Оросын А.Конкина нэг үзэх бол хэсгийн аваргын төлөө Германы Т.Столльтой барилдаж магадгүй. Хэсгийн аварга болж чадвал хагас шигшээд Их Британий Н.Смит-Дэвис болон Косовогийн Н.Гжакова нарын нэг хүлээж байх болов уу? Энэ жингийн В хэсэгт манай залуу мастер Л.Энх-Отгон барилдана.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж