Sealy брэнд 83.4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг матрасс хандивлав

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Sealy брэнд 83.4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг матрасс хандивлав

Sealy брэнд 83.4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг матрасс хандивлав

Sealy брэнд Монгол дахь салбарынхаа 5 жилийн ойг тохиолдуулан Sealy Mongolia–Пи Жэй Брос компанийн санаачлагаар Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн хүүхдийн эмнэлэгийн бүх орны хуучин матрасснуудыг сольж тусгай зориулалтын 83,4 сая төгрөгийн үнэ бүхий 44 ширхэг Sealy Childhood загварын матрасснуудыг хандивлалаа. Тус загварын матрасснууд нь нурууны эрүүл мэндийг дэмжих олон жилийн эдэлгээнд суулт өгдөггүй титанаар хийгдсэн пүршнүүдтэй ба нян бактер тоосны хачигны эсрэг тусгай патентлагдсан хамгаалалт бүхий өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүн юм.

Хандивын ёслолын ажиллагаанд АӨСҮТ-ийн Захирал Ц.Уранчимэг, Sealy брэндийн Ази Номхон Далай, Австралийн бүс хариуцсан Захирал Simon Dyer, Sealy Mongolia-Пи Жэй Брос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Пэрэнлэйжамц болон тус эмнэлэгт үйлчлүүлэгчид, ажилтан албан хаагчид, бусад зочид төлөөлөгч нар оролцлоо. Тухайн нян бактер, тоосны хачигны эсрэг тусгай хамгаалалттай бүтээгдэхүүнүүд нь арьс өнгөний эмчилгээ үйлчилгээ авч байгаа олон мянган бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Sealy брэндийн удирдлагууд ёслолын үеэр илэрхийлж байсан юм.

Тэртээ 1881 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан Sealy брэнд нь дэлхийн ор-матрасс, дагалдах хэрэглэлийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч корпораци ба нурууны өвчинд хамгийн сайнаараа олон улсад танигдсан брэнд бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан Ордон–оос эхлээд дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн Дубай дахь 7-одтой Burj Al-Arab Jumeirah болон Four Seasons, Ritz-Carlton, St.Regis, Grand Hyatt, Sheraton, Marina Bay Sands зэрэг 5-одтой зочид буудлууд болон талын Монгол айлын эрхэмсэг хэрэглээ болсоор байна. Дэлхийн хаа нэгтээ 3-секунд тутамд нэг Sealy ор-матрасс худалдан авагчиддаа хүргэгддэг.

1949 оноос эхэлсэн АНУ-ын тэргүүлэх нуруу-нугасны мэс заслын эмч, мэргэжилтнүүдийн тусгай судалгаанд үндэслэн хийгддэг 10 жилийн албан ёсны баталгаа бүхий титанаар хийсэн пүрштэй Sealy матрасснууд нь олон жилийн эдэлгээний хугацаанд аль ч талаараа унтсан хүний нуруу, тулгуур ясыг хамгийн зөв байрлалд үдшийн турш тав тухтай амрааж олон дахин хөрвөөхгүй бөх нойрсох болон ядарсан булчингуудыг сэргээж өглөө бүрийг эрч хүчээр дүүрэн угтахад тусална. Ор-матрассыг харьцангуй олон жил хэрэглэдэг, жил бүр эсвэл хэдэн жилдээ солиод байдаггүй учраас энэхүү өдөр бүрийн чухал хэрэглээ болсон ор-матрассаа сонгохдоо нэгэнт авч байгаа учраас хамгийн сайныг нь сонгох нь зүйтэй байдаг.

Монголчуудын хувьд эрүүл зөв унтаж нойрсох, сайн чанартай матрасс хэрэглэхийн ач холбогдлыг маш сайн анхаарч ойлгодог болсон нь ойрын жилүүдэд ихээхэн харагдаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Sealy брэндийн Монгол дахь хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байгаа ба харьцуулшгүй тав тух, удаан эдэлгээгээрээ танигдаж хэрэглэгчдэд хамгийн таашаагдсан ор-матрасс болж чадсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж