Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар татамид зодоглоно | News.MN

Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар татамид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар татамид зодоглоно

Өнөөдөр Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар татамид зодоглоно

Япон улсын нийслэл Токио хотноо жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр болон ОУХМ Ц.Цогтбаатар, эмэгтэй 57 кг-ын жинд Л.Энх-Отгон нар барилдана.

Эрэгтэй 73 кг-ын жинд өрсөлдөх Г.Одбаяр гавьяат энэ онд Тбилисийн Гранприд 5-р байранд шалгарсан бол Антальягийн Гранприд шилдэг 8-д шалгарч УАШТ-д хүрэл медаль хүртсэн. Харин Ц.Цогтбаатар Ази-Номхон далайн АШТ-д түрүүлж, Парисын Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн бол УАШТ-д түрүүлсэн.

Эмэгтэй 57 кг-ын жинд өрсөлдөх 19 настай залуу мастер Л.Энх-Отгон анх удаагаа том тэмцээнд барилдаж байна.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Г.Одбаяр 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Эрдэнэ-Од гавьяат 2005 онд Кайраас хүрэл, Д.Сумьяа 2017 онд алт, 2015, 2018 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 218.152.14.217

Odbayar hereggui suga shigshee bagaas zailuul

Avatar

Матар 2019-08-27 64.119.19.238

МоЯа омгийнхон медалиас сайхан мултарцгааж байна аа, зарим нь гавьяа цол нь багадаад сайн барилдаж чадахгуй байх шиг байна аа, гавьяатыг нь эртхэн егееч ээ, урам нь сэргэнэ ш дээ, нэгэнт л бух бех эрт орой хэзээ нэгэн цагт гавьяат болдог болсон цаг юм чинь

Avatar

zochin 2019-08-27 202.126.88.229

Цогтбаатар муу байна.мулт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж