Агаарын шоу үзүүлэх ОХУ-ын сөнөөгч онгоцууд газардав

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Агаарын шоу үзүүлэх ОХУ-ын сөнөөгч онгоцууд газардав

Агаарын шоу үзүүлэх ОХУ-ын сөнөөгч онгоцууд газардав

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд Даваа гариг (2019.08.26)-т “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардав.

Өндөр ур чадвартай нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй долоон худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские Витязи” буюу “Оросын Баатрууд” баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох “Кубинка” агаарын баазад 6 ширхэг “Су-27” онгоцтой байгуулагджээ. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоу дээр үзүүлж, гараагаа эхэлж, АНУ-д хоёр ч удаа очиж байсан аж.

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин “Су-27” сөнөөгч онгоцуудаа цоо шинэ “Су-30СМ” сөнөөгч онгоцоор сольжээ.

Дашрамд дурдахад, баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж