Хүн амын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Хүн амын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлж байна

Хүн амын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлж байна

Хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү байгаа байдал цаашдаа ч хадгалагдах төлөвтэй байна хэмээн ОХУ-ын Үндэсний статистикийн хороо тайлагнасан байна. Тус хороо Оросын хүн амын 2036 он хүртэлх хэтийн төлвийг тайлагнажээ.

Хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд илүүтэй байгаа нь эрчүүдийн нас баралтын түвшин өндөр байгаатай холбоотой хэмээн Үндэсний статистикийн хороо тайлбарласан байна.

Энэ 2019 оны байдлаар 1000 эрэгтэй тутамд 1154 эмэгтэй ногдож байгаа бөгөөд 2036 оны таамгаар 1128 болох ажээ. ОХУ-ын засаг захиргааны нэгжүүдээс ганцхан Чукоткад эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү байгаа юм. Чукоткад 1000 эрэгтэйд 956 эмэгтэй ногдож байна. Чукоткийн энэ харьцаа 2036 он гэхэд 1000-д 813 болох төлөвтэй гэжээ. 2031 оноос Камчаткад хүйсийн харьцаанд мөн эрчүүд давамгай болох төлөв байгааг тайланд өгүүлсэн байна.

Шинэ төрсөн хүүхдүүдийн харьцааг аваад үзэхэд хүйсийн харьцаа нь бараг тэнцүү буюу 1000 эрэгтэй хүүхдэд 947 эмэгтэй хүүхэд ногдохоор байж байгаад 20-25 насанд 1000 эрэгтэйд 1023 эмэгтэй ногдохоор өөрчлөлт гарч байна хэмээн Плехановын Эдийн засгийн их сургуулийн Статистикийн кафедрийн доцент Александр Тимофеев хэллээ. Энэ харьцаа 60 насанд оргилдоо хүрч байгааг эрдэмтэн онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж