Оросын ахмадууд роботыг илүүд үзэж байна | News.MN

Оросын ахмадууд роботыг илүүд үзэж байна

Оросын ахмадууд роботыг илүүд үзэж байна

Оросын ахмадууд роботыг илүүд үзэж байна

Ойр дотныхондоо төвөг удахгүйн тулд роботоор туслуулах сонирхол ахмадуудад байна хэмээн ОХУ-ын Роботын төвийн менежер Елена Середкина Бээжинд болж буй Роботын хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр РИА Новости-гийн сэтгүүлчид ярьсан байна. Ахмадууд шинэ техник, технологи эзэмшихдээ хойрго гэсэн хандлага өөрчлөгдөж байгааг тэр онцлон тэмдэглэв.

ОХУ-ын Пермь хотын Политехникийн их сургууль болон Японы Токиогийн их сургуулийн эрдэмтэд хоёр орны 70-аас дээш насны иргэдийн робот, хиймэл оюун ухаанд хандах хандлага, хүлээн авах чадварын талаар харьцуулсан судалгаа хийсэн байна.

"Японы ахмадууд робот техниктэй харьцах чадвар маш өндөр байсан нь гайхамшигтай. Гэхдээ манайд ч энэ талаар тийм ч муу үр дүн гараагүй. Манай ахмадууд роботтой харьцахгүй гэсэн хариулт өгөх байх гэж бодож байсан ч үр дүн өөр байсан. Бараг 100 хувь үгүйсгэсэн хариулт өгөх байх гэж бид таамаглаж байсан. Гэтэл судалгаанд оролцсон ахмадын 42 хувь роботтой харьцахыг илүүд үзнэ гэсэн байсан” хэмээн Елена Середкина хэлжээ.

Гэхдээ энэ нь тэд техниктэй харьцах өндөр ур чадвартайдаа биш зүгээр л ойр дотныхон, үр хүүхдээрээ асруулж төвөг удахгүй гэсэндээ роботтой харьцахад бэлэн хэмээн хариулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж