Японы жуулчдад зориулсан “Владивосток+” төсөл хэрэгжүүлнэ | News.MN

Японы жуулчдад зориулсан “Владивосток+” төсөл хэрэгжүүлнэ

Японы жуулчдад зориулсан “Владивосток+” төсөл хэрэгжүүлнэ

Японы жуулчдад зориулсан “Владивосток+” төсөл хэрэгжүүлнэ

Японы жуулчдад зориулсан тусгай төсөл хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна хэмээн ОХУ-ын Приморийн хязгаарын захиргаа мэдээллээ.

Хоёр орны хооронд аялал жуулчлал хөгжүүлэх талаар Приморийн хязгаарын Амбан захирагч Олег Кожемянко, ОХЖ-д айлчилж байгаа Японы парламентын төлөөлөгч Кадо Хирофуми нар наймдугаар сарын 26-ны Даваа гаригт ярилцсан байна.

Амбан захирагч Олег Кожемянкогийн хэлснээр Японы жуулчдад зориулсан тусгай төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. "Бид "Владивосток+" гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн зорилго нь зөвхөн Владивосток төдийгүй Приморийн хязгаар түүхэн газар, байгалийн сайхантай япончуудыг танилцуулах юм” хэмээн хэллээ.

“Японы нас тогтсон хосууд, мөн залуу эмэгтэйчүүд Оросоор жуулчлах сонирхолтой байдаг. Нас тогтсон хосууд Оросын түүх, байгалийн сайхан газруудаар аялах дуртай байдаг бол бүсгүйчүүд шоппинг хийх дуртай” хэмээн Кадо Хирофуми хэлсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж