“Дэлхийн мисс” тэмцээнд оролцох ялагчийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс” тэмцээнд оролцох ялагчийг тодруулна

“Дэлхийн мисс” тэмцээнд оролцох ялагчийг тодруулна

Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ сойхын тулд шилдэгийг тодруулах “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно. Энэ талаар өнөөдөр /2019.08.26/ “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.

Өнөө жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхийг олж авах аж. “Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөнө. Тус тэмцээн нь 1951 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бол Монгол Улс 15 дахь жилдээ оролцох юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж