Английн Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ сойхын тулд шилдэгийг тодруулах “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно. Энэ талаар өнөөдөр /2019.08.26/ “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World 2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.
Өнөө жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхийг олж авах аж. “Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөнө. Тус тэмцээн нь 1951 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бол Монгол Улс 15 дахь жилдээ оролцох юм.
Б.ЦЭЦЭГ