Жерар Депардье Л.И.Брежневийн дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Жерар Депардье Л.И.Брежневийн дүрд тоглоно

Жерар Депардье Л.И.Брежневийн дүрд тоглоно

Алдарт жүжигчин Жерар Депардье ЗХУ-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневийн дүрд тоглохоор болжээ.

Найруулагч Лодан Зафранович “Ноён Депардьетэй гэрээ байгууллаа. Есдүгээр сард бид жүжигчин болон түүний багийнхантай Парист уулзаж, киноны талаар нарийн хэлэлцэх болно” хэмээн Прагийн "Frekvence 1" радиод ярьсан байна.

"Хүний нүүр" хэмээх нэртэй тус киноны гол дүр нь Чехословакийн Коммунист намын тухайн үеийн удирдагч Александр Дубчек бөгөөд Зафранович түүний дүрд дэлхийд алдартай жүжигчин тоглоно гэснээс өөр мэдээлэл өгөөгүй аж.

Киноны нээлтийг 2022 оны эхээр хийхээр төлөвлөжээ. Нийт 10 сая еврогийн төсөвтэй тус киног бүтээхээр Словакийн “Leca Production” кино студи ажиллаж буй юм байна.

Эх сурвалж: ВЕСТИ.РУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж