Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд | News.MN

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

Хуучирсан мэдээ: 2019.08.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд

(Молотов-Риббентропын гэрээний тухай)

1939 оны 8-р сарын 23-нд Москва Берлинтэй харилцан үл довтлох тухай гэрээ байгуулж, түүний хавсралт нууц протоколд гарын үсэг зурсан. Өнөөг хүртэл энэхүү шийдвэр зөв байсан эсэх тухай маргаан тасрахгүй байна. Барууны олон түүхч болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү гэрээг Зүүн Европыг өөр хоорондоо хувааж авсан Сталин, Гитлер нарын гэмт хуйвалдааны нотолгоо хэмээн танилцуулсаар байна. Европын ард түмнүүдийг дарамтлах «хоёр тоталитаризмын», «хоёр дарангуйлагчийн хуйвалдаан» зэрэг сэдвүүдийг дахин дахин сөхсөөр байна. Коммунизм болон нацизмыг Польш руу довтолж, Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн «хамсаатнууд» хэмээн ижил түвшинд тавьсаар байна.

Уг богинохон нийтлэлийн хүрээнд ийнхүү «яллах» нь ямар ч утгагүй болохыг харуулах нь бидний үүрэг хэмээн үзэж байна.

1930-аад онд ЗХУ нь фашизмын эсрэг чиглэсэн маш тодорхой байр суурийг баримталж байв. Гитлерийн эсрэг эвсэл байгуулах асуудлаарх барууны гүрнүүдийн бодлого нь 1939 оны Зөвлөлт-Германы гэрээнд гарын үсэг зурах шалтгаан болсон гэдгийг «Молотов-Риббентропын пакт»-ын өнөөгийн шүүмжлэгчид дурсан санахыг огтоос хүсэхгүй байна.

Гитлерийн эсрэг уг эвслийг байгуулах саналыг Зөвлөлт Холбоот Улс нэг бус удаа тавьж байсан ч Европт дэмжлэг олж чадаагүй. Түүгээр ч зогсохгүй 1938 оны 9-р сард байгуулсан Мюнхений хэлэлцээрийн үр дүнд Англи ба Франц орнууд нь Чехословакийг Гитлерт даатган өгөв. Ингэснээрээ Лондон болон Парис нацизмын хор хөнөөлтэй эрч хүчийг зүүн зүгт чиглүүлнэ гэж найдаж байв.

Тэр үед ЗХУ нь Гитлертэй гэрээ байгуулаагүй Европын сүүлийн их гүрэн байв. Чухам Мюнхений хуйвалдаан нь дэлхийн хоёрдугаар дайнд бэлдэх явцын «үл буцах цэг» нь болсон юм. Дашрамд дурдахад, 1945 оны 2-р сард болсон Ялта дахь бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт Зөвлөлт-Германы гэрээний асуудлыг сөхөх гэж оролдоход И.В.Сталин: «Үнэнийг хэлэхэд, хэрэв Мюнхений хэлэлцээр байгуулагдаагүй байсан бол бид ч гэсэн Гитлерийн Германтай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулахгүй байсан» хэмээн маш товч хариулжээ.

Өрнөдийн гүрнүүд нь хоёр дайны хоорондын үед үзэл суртлын хувьд тэрсэлдэх Зөвлөлт улстай хамтын аюулгүй байдлын тогтолцоог бий болгохыг (Зөвлөлтийн талын санал болгож байсны дагуу) хүсээгүй бөгөөд түрэмгийлэгч орнуудтай байгуулсан хоёр талын гэрээнүүд нь аюулыг өөрсдөөс нь зайлуулна хэмээн найдаж байв.

Ийм нөхцөлд Зөвлөлт Холбоот Улс нь Европт тусгаарлагдан ганцаардсан ба аливаа асуудлууд түүнгүйгээр, түүний сонирхолд харшлахаар шийдвэрлэгдэж байв. Чехословакийг эзэлсний дараа Гитлер Польшийг, дараа нь Балтийн орнуудыг байлдан дагуулна гэдгийг ойлгохын тулд үзмэрч байх хэрэггүй байв. Энэ нь Германы цэргүүд Зөвлөлтийн хилд тулж очно, ингэхдээ ЗХУ-ын улс төр, аж үйлдвэр, соёл иргэншлийн хамгийн чухал төвүүд болох Ленинград, Минск, Киев, Одесса зэрэг хотуудад маш ойрхон байрлана гэсэн үг юм. ЗХУ өөрөө л өөрийнхөө эрх ашгийг хамгаалах талаар бодох хэрэгтэй болсон бөгөөд ингэхдээ урьд өмнө нь хэрэглэж байгаагүй арга хэрэгслүүдийг дайчлах шаардлага тулав.

Ийм нөхцөл байдалд Зөвлөлтийн дипломат алба маневрын ажиллагаа хийж, Берлиний харилцан үл довтлох тухай гэрээ болон түүний нууц хавсралт болох Европ дахь хоёр талын нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг салган тусгаарлах тухай протоколын талаар хэлэлцээ эхлүүлэх саналыг хүлээн авсанд гайхах зүйлгүй болов уу? Тэрхүү түүхэн нөхцөл байдалд энэ нь цорын ганц зөв шийдвэр байсан юм. Тэр ч бүү хэл Гитлертэй ийм төрлийн хоёр талын баримт бичгүүдийг Британи, Франц, Польш зэрэг орнууд аль хэдийнэ байгуулсан байсан ба Зөвлөлт Холбоот Улс түүнээс өмнө бусдын хийсэн алхмыг дуурайсан билээ. Өөрөөр хэлбэл, барууны гүрнүүдийн зусарч бодлогын улмаас бусад сонголтууд үгүй болоход өөрийн аюулгүй байдлын эрх ашгийн асуудалд санаа тавьсан.

Энэхүү гэрээг эртнээс шүүмжилж байсан буюу сүүлд иймэрхүү шүүмжлэгчдийг дэмждэг болсон хүмүүс нь гол зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой – түрэмгийлэгчийг хөхиүлэн дэмжиж байдаг жинхэнэ хамтрагчид гэж байдаг юм. Барууны тэргүүлэгч гүрнүүдийн хариуцлагагүй болон Гуравдугаар Рейхтэй сээтэгнэсэн бодлого нь дэлхий нийтийг сүйрэлд хүргэсэн. Гитлерийг «тайвшруулагчид»-ын зөвшөөрөлтэйгээр Чехословакийг хагалан хуваасан ба үүнээс жилийн өмнө нацист Германы түрэмгий бодлогыг ЗХУ-ын эсрэг буюу зүүн тийш чиглүүлэхийн тулд «Австрийн аншлюс»-ийг буюу уг улсыг Германд нэгтгэхийг зөвшөөрсөн байдаг. Энэхүү аюулыг хойшлуулахын тулд гэрээг түүний нууц хавсралтын хамтаар байгуулсан ба, үнэнийг хэлэхэд, уг нууц гээд байгаа протоколууд нь аль хэдийн нууц байхаа больсон билээ.

Дашрамд сануулахад, 1939 оны Зөвлөлт-Германы гэрээний нууц хавсралтууд анх 1993 онд хэвлэгдэн нийтлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нууцын зэрэглэлээс хасагдсан. Сонирхсон нэг нь үзэж, унших боломжтой. Үүнд: Герман, ЗХУ-ын хооронд 1939 оны 8-р сарын 23-нд байгуулагдсан харилцан үл довтлох тухай гэрээний болон түүний нууц протоколын сканнердсан хуулбар, мөн нууц хавсралтын тайлбарын хуулбар бий.

Тиймээс Зөвлөлт-Германы гэрээний талаар объектив хэмээх олон янзын судлаачдын хуурамч дургүйцэл, цааргаллаас татгалзах цаг болжээ. Уг асуудлын түүхэн бүх өргөлтүүдийг нь байх ёстой газруудад нь аль хэдийн байрлуулсан. Гэвч ЗХУ-ын эрх зүйн залгамжлагч болсон Орос Улсыг харлуулж, хүмүүсийн толгойг эргүүлэх гэсэн эрдэм шинжилгээний бус улс төрийн сонирхолтой этгээдүүдийн улмаас уг асуудлыг эргэн сөхөх шаардлагатай болдог.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-27 83.251.83.0

shaltag tooshson bna . ug shaltgaanaa olsongui kommunizmiin ulaan tahal bsan bolohoor l odoo boltol zuvduj chadahgui bgaa yum . ireeduid ch zuv bolohgui ee

Avatar

хэхэ 2019-08-27 103.57.92.39

ОРОСУУД БОЛ УРВАГЧИД

Avatar

Ovgon 2019-08-27 59.153.115.135

oros uls delhiin 1-r daind germand yalagdaj buuj ogch nairamdliin geree baiguulsan ni ch unen, delhiin 2-r daind Hitleriin holbooton baisan ni ch unen, tuuniihee toloosiig asar ih uneeer tolj daind yalagdsan ni ch unen. Fashist oros uls sonotugei.

Avatar

Зочин 2019-08-27 99.203.44.243

Haant oros manj 2 bas l iim geree baiguulj mongoliig huvaaj avsan baih gej bi huvidaa boddim.ih l Olon yum davatsdagiimdaa!!!!!

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Юмаа судалж, мэдэж байж баримт, факттай амаараа унгас алдаж бай, пиздa минь.

Avatar

Зочин 2019-08-27 99.203.44.243

Oros gulug

Avatar

Зочин 2019-08-27 99.203.44.243

Oros gulugnuud Mongolian tuuhiig guivuulahdaa suramgai l daa

Avatar

Зочин 2019-08-27 99.203.44.243

Oros urgelj l bulaan ezlegch baisan haant oros ZHU putinii oros

Avatar

Зочин 2019-08-27 99.203.44.243

Azizov iin De facto d orson nevtruulgiig uzeerei tegeed hen bolohiig n medne dee!!! Jinhen deerengui oros!!!!

Avatar

Ovgon 2019-08-27 112.72.11.110

oros uls delhiin 1-r daind germand yalagdaj buuj ogch nairamdliin geree baiguulsan ni ch unen, delhiin 2-r dain Hitleriin holbooton baisan ni ch unen, tuuniihee toloosiig asar ih uneeer tolj daind yalagdsan ni ch unen.

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Ялагдсан гүрнүүд болох герман, Австри-Унгар л Версалийн гарын үсэг зурсан байдаг юм даа.

Avatar

Ovgon 2019-08-27 112.72.11.110

Ene shine elchin said aziziv geh buunii nohoi tuuhiig guivuulj hudlaa surtal uhuulgiin yum hevluuleed terend ni onoogiin mongolchuudiig itgene gej bodood baigaa yum baihda mudak fashist ivan mongoloos zailaarai. Ter ued zovlolt oros uls hitlertei holbooton bolj oolishiin 2 talaas zereg dairch huvaaj avsan ni tuuhiin gartsaagui unen shuu. Fashist oros sonotugei.

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Ovgon хочтой xyжaa эмгэн шимнусга чи л түүх гуйвуулж цуурдаг гэдгийг хүн бүхэн мэднэ, дугаартай өмхий хар тэмбүүтэй пиздa минь.

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Польш 1934 онд Гитлертэй холбоотны гэрээ байгуулж, 1938 онд Чехословакийн хуваан авахад оролцон хувь хүртсэн байдаг.

Avatar

Ovgon 2019-08-27 112.72.11.110

Shaagaad baigaarai

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

1938 онд Чехословакийг Герман булаан эзэлж, Тещинск мужийг нь польш, Удой мужийг нь унгар булаан авсан билээ.

Avatar

Kkkkkk 2019-08-27 83.23.240.89

Ene tatar garaltai nohor tuuhiig buruu mongolchuudad oilguulz bn daa ter ueiin zovlolt holboot uls turemgiilegch bsan odoo oros bas l bulaan ezlegch shuu dee ene elch hol ochiz h*** doo

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Польш 1934 онд Гитлертэй холбоотны гэрээ байгуулж, Берлин хотод гарын үсэг зурсан. Латви, Литов, Эстони 1939 оны 8-р сард мөн ийм гэрээг ЗХУ-аас өмнө байгуулсан байдаг.

Avatar

Bi 2019-08-27 69.165.144.168

Gereenii havsralt, Polandiig Zovlolt, German hoer huvaaj avah tuhai zaaltuudiig 1989 on hurtel orosuud uguisgeseer irsen, tegeed yalt ch ugui unend guitsegdsen dee. Gereeg odoo yanz bureer tailbarlaj bolno, orosuudiin tailbar bol tednii erh ashigt niitssen talaas ni l harsan tailbar, zuvtgul biz. Harin 1939 onii 9 sariin 17nd Polandiin zuun talaas ulaan armi hagas saya tsergeer dairan orsniig yu gej tailbarlah bol?

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Тэгээд яагаад Англи, Франц тэргүүтэй орнууд Германы эсрэг дайн зарлаад ЗХУ-ын эсрэг дайн зарлаагүй юм бэ?

Avatar

Зочин 2019-08-27 202.131.245.243

Польш 1934 онд Гитлертэй холбоотны гэрээ байгуулж, 1938 онд Чехословакийг хуваан авахад Унгартай хамт оролцож оролцон хувь хүртсэн байдаг. Мөн үүнээс өмнө Австрийг Гитлер эзлэн авахад Версалийн гэрээгээр хүлээсэн холбоотны үүргээ биелүүлж, германы зүүн талаас цэргийн шахалт үзүүлэхийг Францын ЗГ шаардахад польшууд хэрэв Франц улс германы баруун талаас цэргийн өдөөн хатгалга хийвэл Францын эсрэг дайн зарлана гэж сүрдүүлж байсан юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж