Дэлхийн хүчилтөрөгчийн нөөцийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Амазоны ширэнгэн ой түймэрт шатаж байгаа билээ.
Тэгвэл АНУ-ын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо болон түүний найзуудын үүсгэн байгуулсан “Earth Alliance” байгаль орчныг хамгаалах сан тус ойд гарсан түймрийг унтраахад таван сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлажээ.
Байгаль орчны асуудалд гараа хумхиад сууж чаддаггүй тэрбээр мөн өмнө нь дэлхийн дулаарлын эсрэг кампанит ажилт 15 сая ам.доллар хандивлаж байсан юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ