Азжаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан доороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын илч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ Азжаргал
Бороо сүлсэн нарны гэрэл
Солонго болон номолдог шиг
Бодол ариуссан насны жаргал
Хайр болон ивэлдэг юм