Оросыг “Их 7”-ийн бүлэгт нэмэх Трампын саналыг нэг л хүн дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Оросыг “Их 7”-ийн бүлэгт нэмэх Трампын саналыг нэг л хүн дэмжжээ

Оросыг “Их 7”-ийн бүлэгт нэмэх Трампын саналыг нэг л хүн дэмжжээ

Дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүдийн “Их 7” бүлгийн уулзалт Францад болж байгаа билээ. Тус уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ыг энэ бүлэгт дахин нэмэхийг шаардсан ч түүний энэхүү саналыг Италийн Ерөнхий сайдаас бусад нь эсэргүүцжээ. Италийн Ерөнхий сайд Жюзеппе Конте нь огцрох болсноо зарлаад байгаа билээ.

Иран, Сири, Умард Солонгосын асуудлыг хэлэлцэхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины оролцоо шаардлагатай гэж Дональд Трамп үзсэн байна.

Энэхүү бүлэг нь өмнө нь “Их 8” байж байгаад 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээсээ болж хасагдан, “Их 7” болсон юм. Оросыг бүлэгт нэмэх эсэх асуудал удирдагчдын хооронд багагүй маргаан өрнүүлсэн бөгөөд ихэнх нь либерал улсуудын нийгэмлэгт Орос улс багтах ёсгүй хэмээн үзсэн гэнэ.

Эх сурвалж: QUARTZ 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж