Халх гол суманд Төрийн албаны зөвлөл ажиллалаа | News.MN

Халх гол суманд Төрийн албаны зөвлөл ажиллалаа

Халх гол суманд Төрийн албаны зөвлөл ажиллалаа

Халх гол суманд Төрийн албаны зөвлөл ажиллалаа

Дорнод аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчдад зөвлөн туслах, үйл ажиллагаатай нь танилцах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль сурталчилж, холбогдон гарсан дүрэм, журмыг танилцуулж, “Санхүүжилт шаардахгүйгээр ажил сайжруулах боломж”, “Сэтгэлзүйн удирдлагын зарим асуудал”, “Төрийн албаны шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дорнод аймгийн төвд болон Халхгол, Хэрлэн суманд зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын болон Засаг даргын харьяа агентлаг, төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх зэрэг төрийн албан хаагчдийн төлөөлөл оролцлоо.

“Шинэ сум” төсөл хэрэгжиж, шинэ орчинд ажиллах төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийг үлгэрлэж, хандлага, соёл, ажлын арга барил, ажлын бүтээмжээ өөрчлөхийг зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, бүх талын дэмжлэгтэйгээр Халгол суманд шинээр баригдаж байгаа сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийн хэрэгжилтийн явцыг төслийн гүйцэтгэгч “Их Модун” компаний захирал Б.Цогтсэргэлэн танилцууллаа.

Маш богино хугацаанд, орчин үеийн  стандартын шаардлага хангасан, “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжиж байгаад иргэдийн сэтгэл хангалуун байна.

Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах, түүхэн хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Халхын голын дайны үеийн авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах техникийн үзэсгэлэн гаргаж, Монгол дайчдын хөшөөний өмнө “Мөнхийн гал”-ыг бадраан ёслолын үйл ажиллагаанд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Нурсулев, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн албаны зөвлөл, аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга боомт дахь Хилийн цэрэг, Гааль, Татвар, Мэргэжлийн албад, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын “Хан-Уул” цогцолбор сургууль, 12 дугаар цэцэрлэг, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, Хилийн цэргийн анги бусад байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Мөн ажлын хэсэг Дорнод аймгийн иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авлаа.

Эх сурвалж: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТАЗ 2019-08-26 119.40.98.162

Баатарзориг халх голд очих ажлын далим гаргаж. тэнд ТАЗ-д харъяалагдах 6 байгууллагын усрээд 100-аад л хүн байгаа.

Avatar

Зочин 2019-08-26 103.57.95.135

Дайны хажуугаар дажин гэгчээр Их ялалтын ойг тэмдэглэх гэж ажил ихтэй байгаа хүмүүст дараа болж, ажил нэмэх хэрэг байхгүй баймаар юм. Нэмэр болдоггүй юм аа гэхэд нэрмээс өолохгүй байх хэрэгтэй ш дээ. Их ялалтын баяр ТАЗ-йинхөөр дутав гэж дээ. Өлөн чоно шиг тэнд явах хэрэггүй юм.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Ажлынхаа хүрээ заагийг зөв ойлгож ажиллаасай 2019-08-26 150.129.140.73

ТАЗ ТӨРИЙН АЛБАНД ХАРЪЯАЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫНХАА АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ ЗӨВЛӨХ НЬ ОНОНО ШҮҮ. ТӨРИЙН АЛБАНД ХАРЪЯАЛАЛГҮЙ, ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖ ҮЙЛЧИДЭГГҮЙ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДТАЙ ТӨРИЙН ӨМЧ ХАРИУЦСАН АГЕНТЛАГИЙНХАН ТАНИЛЦАЖ ЗӨВЛӨЖ АЖИЛЛАХ НЬ илүү үр дүнтэй..Ажлынхаа хүрээ заагийг зөв ойлгож ажиллахыг зөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж