Байнгын хороо: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Байнгын хороо: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хороо: Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ

УИХ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.08.26/ боллоо. Тус хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.  Өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар зарим зүйл заалтыг МАН-ын бүлэг дээр зөвшилцөх шаардлагатай байсан учраас тус хуралдааныг түр завсарлуулсан байсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан юм. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой заалтаар санал хураах үеэр Ерөнхийлөгчтэй эцсийн байдлаар зөвшилцсөн эсэх талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тодруулсан юм. Энэ асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Анх өргөн баригдсанаас ЗГ, УИХ-аас болон мэргэжлийн байгууллагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох хэсгийг бүхэлд нь хасч, органик хуулиар зохицуулах зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” гэсэн тайлбар өгсөн.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол амин сүнс нь шүүхийн хараат бус байдал. Харамсалтай нь, 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр есөн заалт оруулсан ч бүгдийг нь хасч, Ерөнхийлөгчийн санал болгосон нэг заалтыг дэмжиж, шүүхийн хараат бус байдлыг улам дордуулсан заалтыг дэмжлээ гэж бодож байна. Тиймээс 62 гишүүний өргөн барьсан заалтуудыг эргэн харах нь зөв болов уу гэж бодож байна. Үнэхээр ард түмний хүлээж байгаа зүйл болох шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр  өөрчлөлт хийх ёстой. Алс ирээдүйгээ бодож өөрчлөлтийг хийх ёстой. Яг энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зөв гэж бодож байна" гэлээ.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй  заалтуудаар санал хурааж, хуралдаан өндөрлөлөө. Одоо чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж