"Гишүүдийн тоог нэмэхийг ард түмнээс асуух хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

"Гишүүдийн тоог нэмэхийг ард түмнээс асуух хэрэгтэй"

"Гишүүдийн тоог нэмэхийг ард түмнээс асуух хэрэгтэй"

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.08.26/  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барихад миний бие оролцсон. Хэлэлцүүлэхэд байнгын хороон дээр долоон гишүүн зөвшөөрсөн. Өргөн бариагүй нэг гишүүн санал оруулсан. Гэтэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсанаасаа өөрчлөгджээ.  УИХ-ын дарга нь рекламны модель болж байгаад би харамсаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг ард түмнээр хэлэлцүүлнэ гэвэл тэр бүр мэдэхгүй. Тэр утгаараа хэлэлцүүлэг хийсэн оролдлого нь зөв. Гэхдээ ард түмнээс заавал асуух таван асуулт байна. Тийм учраас миний бие Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,  Ерөнхий сайд нарт бичиг хүргүүлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Сонгуулийн тогтолцоог холимог байлгах, Байгалийн баялгийн сан байгуулах уу, Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй гэв.

Ш.ОЧ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж