Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ | News.MN

Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ГХХБГ, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад зохих зөвшөөрөлгүйгээр бичил уурхайгаар хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуух, далдлах, эзгүй хаяж хяналт шалгалтаас зайлсхийж зугатах зэрэг зөрчлүүд гарч байгаа ч энэ бүхнийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.Тухайлбал Толгойт, Агуйт гэх газарт ууланд далдалж нуусан экскаваторууд, угаах төхөөрөмжүүдийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, албадан буулгах арга хэмжээ авлаа.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-08-26 202.179.11.230

Mongolchuudaa odoo l tsugaaraa temtsehgui bol bolohoo baisan shuu. Huuli bus uidliin talaar holbogdoh baiguullaguudad ni mash sain medeelj baimaar baina. Ene bol mataj baigaa yavdal bish, ene bol eh ornoo luivarchin hulgaich naraas avrah arga bolloo.

Avatar

зочин 2019-08-26 202.21.120.66

Хонгор сумын нутаг Санжинт Шаазгайт Бууртад мөн Сэ Баянгол сумын Буйнт шар хөтөл, Мандал сумын нутаг Сүүж Гахайт Хөнд рам зэрэг газуудыг шалгах хэрэгтэй

Avatar

11111111 2019-08-26 203.91.119.163

Шууд хураагаад улсын орлого болгоод авах ёстой биздээ Хуулиараа… Хулгай хийх зүйл анги мөн биздээ

Avatar

Зочин 2019-08-26 139.5.217.89

Хогийн нинжануудыг чангалаад өгөөч ээ. Байгаль орчныг ч арай л сүйтгэж байнаа. Цөлмөж баяжаад өөрсдөд нь болон үр хүүхдэд нь сайн болохгүй дээ. Техник хэрэгсэл хүртэл аваад баяжчихсан, гэдэс гүзээ нь хагарч үхнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж