Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Алт олборлохдоо ашигласан техник хэрэгслээ ууланд нуун далдалсан зөрчлийг илрүүллээ

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, ГХХБГ, БОАЖГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харьяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалт хийх явцад зохих зөвшөөрөлгүйгээр бичил уурхайгаар хууль бусаар алт олборлоход ашигласан техник хэрэгслээ нуух, далдлах, эзгүй хаяж хяналт шалгалтаас зайлсхийж зугатах зэрэг зөрчлүүд гарч байгаа ч энэ бүхнийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэх ажил үргэлжлэн хийгдэж байна.Тухайлбал Толгойт, Агуйт гэх газарт ууланд далдалж нуусан экскаваторууд, угаах төхөөрөмжүүдийг илрүүлж эзэн холбогдогчийг тогтоох, албадан буулгах арга хэмжээ авлаа.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж