Халх голын байлдааны ялалтад зориулсан үзвэрийг үнэгүй үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Халх голын байлдааны ялалтад зориулсан үзвэрийг үнэгүй үзүүлнэ

Халх голын байлдааны ялалтад зориулсан үзвэрийг үнэгүй үзүүлнэ

ХХ зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдох арга хэмжээтэй холбоотойгоор  өнөөдөр /2019.08.26/ Нийслэлийн засаг даргын тамгын газрын  Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар,  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Д.Мөнхбаатар, Нийслэлийн соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүйн долоон худагт болох аж. Мөн Алдар спорт хорооноос Хүйн долоо хутагт 64 бөх барилдуулж бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг хүргэж байна.

Наймдугаар сарын 27-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд хүндэт зочин, ахмад дайчдад, наймдугаар сарын 28-нд 20.00 цагт Сүхбаатарын талбайд иргэд болон жуулчдад зориулсан ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болно.

Наймдугаар сарын 28-нд 12.00 цагаас 64 бөхийн барилдаан, сур, шагайн харваан бэсрэг наадам Хүй долоо худагт эхэлнэ.

Наймдугаар сарын 28-нд 13.00-15.00 цагийн хооронд ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүй долоо худагт болно.

Есдүгээр сарын 3-нд Зайсан толгой, Жуковын хөшөө, Жанжин Лхагвасүрэнгийн хөшөө, Дандар баатарын хөшөөнүүдэд цэцэг өргөх үйл ажиллагаа болохоос гадна 20.00 цагт Сүхбаатарын талбайд үдшийн цэнгүүн, ёслолын буудлага болно.

Тус арга хэмжээнүүд нь бүгд үнэ төлбөргүй тул иргэд та бүхнийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж