Монгол Улсын Засгийн газраас дайнд оролцсон 1616 ахмад дайчдад орон сууцны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж өнгөрсөн хугацаанд нийтдээ 800 орчим ахмад дайчдад орон сууц олгоод байгаа аж. Ирэх даваа гариг буюу энэ сарын 15-нд Батлан хамгаалах яамны сайд Л.Болд 20 ахмад дайчдад орон сууцны түлхүүрийг нь гардуулах юм. Монгол Улсын Засгийн газраас энэ онд багтаан үлдсэн ахмад дайчдад орон сууц олгохоор төлөвлөөд байгаа гэнэ.
Д.Долгор
0 сэтгэгдэл