Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно | News.MN

Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Хүйн долоон худагт Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр болно

Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт болохоос гадна ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүйн долоон худагт болох аж. Мөн Алдар спорт хорооноос Хүйн долоо хутагт 64 бөх барилдуулж бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ. “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтынхан маань тус тусын үүрэг чиглэлээ авч хяналт тавьж ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий” гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэллээ.

Баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүйн долоо худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 182.160.35.197

мал минь танай ардчилсан намын мао зэ дун сайт тодорхой бичээгүй юм байна.28-нд хүй долоон худагт 13 цагт. 20 цагт Сүхбатарын талбайд тоглолттой.

Avatar

ГАнаа 2019-08-26 122.201.25.58

Хэдний өдөр хэдэн цагт онгоц ны үзүүлбэр болох?, хэдний өдөр хаана цэргийн дуу бүжгийн чуулгын тоглолт болох талаар мэдээлэл байхгүй. Зөвхөн дарга нартаа л ажил хийсэн дүр үзүүлж би хэвлэлийн хурал зохион байгууллаа гэж үнэлгээ авах ажил хийж байх юм. Амарсайхаан ийм Рэвлэл мэдээллийн хэлтэстэй байх шаардлагагүй. Энэ тавьсан мэдээг ямар дурак нь хянадаг юм болоо!

Avatar

Зочин 2019-08-26 202.170.68.162

Hezee gedeg ni baidaggui ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж