409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулж ирээд хураалгав | News.MN

409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулж ирээд хураалгав

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулж ирээд хураалгав

409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас хилээр оруулж ирээд хураалгав

Монгол Улсын иргэн Т нь Замын-Үүдийн хилийн боомтоор энэ сарын  23-ны өдөр Истана маркын автомашинтай хил нэвтрэхдээ 10 нэр төрлийн 409 ширхэг сурагчийн дүрэмт хувцас буюу оюуны өмчийн эрхэд хамаарах бараа хууль бусаар тээвэрлэж явсныг гаалийн шалгалтаар илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

Сурагчийн дүрэмт хувцасыг дотооддоо үйлдвэрлэх эрхийг нэр бүхий хэдэн компани авсан байдаг аж. Гэтэл уг компаниудын үйлдвэрлэж байгаа дүрэмт хувцастай ижил шошготой дүрэмт хувцас импортоор оруулж ирсэн нь Оюуны өмчийн зөрчил үүсгэжээ.

Цаашид иргэд сурагчийн дүрэмт хувцас худалдан авахдаа дүрэмт хувцас үйлдвэрлэх эрх бүхий дотоодын үйлдвэрийн шошго, таних тэмдэг зэргийг шалгаж авахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хууль бусаар оруулж ирж буй сурагчийн дүрэмт хувцасны талаарх мэдээллийг гаалийн байгууллагад ирүүлж хамтран ажиллахыг хүслээ.

 

ЭХ СУРВАЛЖ: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эцэг эхчүүд 2019-08-26 103.50.206.40

Зөвшөөрөлтэй 6 компани чинь хугацаа нь болчихсон, өөрсдөө дийлэхгүй болчихоод оруулж ирдэг шүүдээ. Тендэрт ялсан гэх 6 компаниа эхлээд шалгаад, дараа нь иргэдийг хардах хэрэгтэй. Ачааллаа дийлэхгүй, ашиг ихтэйг нь бодоод тендерт ялсан компаниуд өөрсдөө ийм хууль бус үйлдэл хийдэг болохыг мэддэггүй юм уу. Ялсан 6 компаний нийт үйлдвэрлэсэн сурагчийн хувцасны тоог мэдээлээчээ. Хэдийг хийхээс хэдийг нь хийчэхээд байна вэ? Дутууг нь урд хийлгэдэг хуучин арга давтагдаж эхэллээдээ. Одо өөр боомтоор о

Avatar

Зочин 2019-08-26 202.131.233.214

410 baisiin. ilruulsen baitsaagch huuheddee neg huvtsas avsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж