Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо | News.MN

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

Байгалийн баялгийг төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн Баасан гаригийн  хуралдааны үеэр хоёр асуудал хэлэлцэлгүй орхисон юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дахь газрын баялаг мөн Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг бүлгийн хурлаар авч хэлэлцэх шаардлага гарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 6.2-ыг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөх санал оруулж  ирсэн.

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2. "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж тусгасан.

Уг асуудалд зарчмын зөрүүтэй санал гарсан тул МАН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн, нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр бүлэг шийдвэр гаргажээ.

Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүдийн олонх нэгдлээ. Шууд нийтийн өмч болгох нь байгалийн баялгийг хэт задгай орхих байдалд хүрэхийг үгүйсгэхгүй учраас төрийн, нийтийн өмч гэж өөрчлөхөөр тогтлоо. Энэ нь илүү тодорхой болгож байгаа юм. Шууд нийтийн гэчихвэл иргэн хүн байгалийн баялгийг ямар ч зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрх үүсчихнэ. Жишээ нь бидний хэлдэг нинжа нарт газрын хэвлийг ухах эрхийг нь олгох болчихоод байгаа юм. Тиймээс төрийн, нийтийн өмч гэж заахаар болсон.

Хоёрдугаарт, хэлэлцсэн асуудал шүүхтэй холбоотой гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ес, Ерөнхийлөгчийн  төсөлд дөрвөн заалт байсныг нэгтгэн ярилцаад нийт гурван заалт болгон оруулж байгаа. Нэгдүгээрт, Шүүхийг яаж байгуулах тухай, хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөл ямар бүтэцтэй байх, гуравдугаарт, Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ямар бүтэцтэй байх вэ гэсэн үндсэн гурван асуудал тусгагдсан. Бусад заалтууд болох шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох зэргийг төслөөс хасч Шүүхийн хуулиар нь зохицуулна" гэлээ.

Сонгуулийн тогтолцооны тухайд тодорхой заалгүйгээр иргэд УИХ-ын гишүүнийг сонгох ёстой болохоос биш улс төрийн намыг сонгож болохгүй гэж үзээд Үндсэн хуульд тогтолцоог тусгах нь зохисгүй гэдгийг тодотголоо. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлэг намын жагсаалтыг дэмжихгүй байгаа аж. Харин УИХ-ын гишүүдийг тоог нэмэгдүүлэх эсэхийг бүлгийн нийт 64 гишүүнээс нэг бүрчлэн нууцаар бичгээр санал авчээ. Санал хураалтад бүлгийн гишүүдийн олонх нь гишүүдийн тоог 99 болгох нь зөв гэж үзсэн байна.

Үдээс хойш 15 цагаас ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-26 182.160.1.117

Мангаруудаа, Төрийн өмчийн талаар урбанек Лхагважав нэг юм хэлээд байдаг юм. Тэрийг нь би ч бас ойлгодоггүй юм. Гэхдээ Лхагважав зөв томьёолсон гэдэгт би итгэдэг. Ойлгохгүй бол Лхагважаваас будаа идээчээ, МАНгаруудаа.

Avatar

mr 2019-08-26 202.131.225.197

turiinh gej nerleed saihan ideh ni ee kue mun amar yumaa

Avatar

х** 2019-08-26 103.57.93.19

Лүндээжанцан новшоо ард түмний баялагыг яагаад төрийнх энэ тэр гэж гуцаад байнаа чи муу бараг бүх насаараа их хуралд сууж монголын ард түмнийг хороллоо шүү муу новшоо

Avatar

Иргэн 2019-08-26 59.153.113.200

Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэчихээр нөгөө ард түмгий нэр барьж шантааж хийдэг Босоо хөх монгол мэтмйн ТББ-ужд хийх ажилгүй болох нь дээ

Avatar

Зочин 2019-08-26 64.119.16.133

Dagaad ashigt maltmalyn huuliig uurchilno gesen ug bna. Ashiglah bolomjgui bolj baigaa yum baina daa. Buur aimar heruul temtsel "Ninja", shantaaj bolohno dee huurhii. Bugd gemt heregten bolno gesen ug uu?

Avatar

Зочин 2019-08-26 64.119.16.133

Gadaadyn XO yariad ch hereggui bolson baina.

Avatar

Зочин 2019-08-26 94.214.181.162

baigaliin baylag mongoliin ,mongoliin toriin omch.TUUNEES NIITIIN OMCHLOLIIN GAZ\AR SHIG HEN DURTAI NI TALHLAN JVJ BOLDOG HEN DURTAI NI HEREGLEJ BOLDOG ID BISH. MONGOL TUUNII EZEN NI HEN BE TOR.MONGOLIIN TORIIN L OMCH.TORIIG ARD TUMEN SONGODOG ARD TUMNII SHILDEH HESEG BUYU SORUUD MONGOLIIN TORIIG BARIH YSTOI.

Avatar

matilda 2019-08-26 41.138.89.216

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Нийтийн өмч гэдгээ сайн судлаасай 2019-08-26 150.129.140.73

Монголд НИЙТИЙН ӨМЧийн тухай ойлголт бараг байхгүй. Яагаад гэвэл ийм төрлийн өмч гээд хуульчлаад практикт хэрэгждэг нийгмийн харилцаа үгүй.Common ownership, Puplic ownership, State ownership зэргийг сайн судлах хэрэгтэй байх шүү.Мөн OWNERSHIP-ийн тухай яриад байна уу, PROPERTY-ийн тухай яриад байна уу. АРД ТҮМНИЙ ӨМЧ, НИЙТИЙН ӨМЧ гэхээр чихэнд сайхан сонсогдож байвч цаад агуулгыг нь ойлголгүй Үндсэн хуульд тусгаж хэрхэвч болохгүй.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ямар ч үр дүнгүй ажил болж хувирах вий дээ, залуус аа??? 2019-08-26 150.129.140.73

УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн нь олон иргэдийг Үндсэн хуулийн төслийг дэмжихгүйд хүргэнэ. Би гэхэд Үндсэн хуулийн төслийг батлаасай гэж болож байтал гэнэт УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай санал хөндлөнгөөс орж ирлээ.Дараагийн эрсдэл бол АН болон бусад бараг бүх намууд бойкот хийнэ. Энэ нь улс орныг хамарсан хөдөлгөөн болж ард түмэн Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй санал өгөхөд хүргэх магадлалтай. Ямар ч үр дүнгүй ажил болж хувирах вий дээ, залуус аа???

Avatar

Зочин 2019-08-26 66.181.168.200

арай л юмаа. нөгөө газрын дорх баялаг бүх ард түмний өмч байх нь хаачсан бэ? Одоо ингээд байгалийн баялагийг мэдээллэлд ойр, эрх мэдэлтнүүд хувьдаа авах боломж нь бүүр нээгдэх юм байгаа биз!

Avatar

Зочин 2019-08-26 64.119.16.133

Esergeeree hen ch ashiglah bolomjgui bolloo geed baiagaa yum bish uu? Zugeer suuj idej uuh uuh huseltei baij bolno gehdee arai uur arga haisan n deer shuu dee.

Avatar

Иргэн 2019-08-26 59.153.113.200

Төрийн. Нмйтиын өмч гэж хаана чбаыхгүй томьёолол гхргажирэх юмаа. Эзэнгүй л болж байгаа юм баына даа

Avatar

Зочин 2019-08-26 43.228.129.131

За за ингээд дэлхий нийтийн өмч болоод дуусч байгаа юм байна л даа, монгол улсад нэвтэрсэн хэн дуртай нь энэ бол нийтийн өмч гээд манай улсын газар нутаг байгалийн баялгийн өмчилчих юм байна.

Avatar

Иргэн 2019-08-26 66.181.180.49

Энэ Их хурлын гишүүд үнэхээр хатуу чихтэй юмаа. УИХ-ын тоог 23-аар нэмэх гээд зүт гээд байх юм. Энийг чинь ард түмэн дэмжихгүй шүү.ЖДҮчид ийм балай хуулиа таттаж авах хэрэгтэй болжээ

Avatar

ХУУЛЬЧ 2019-08-26 192.82.64.190

БАЙГАЛЫН БАЯЛАГЫГ ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ ГЭЖ НЭРЛЭХЭЭР ЛУЙВАР,,,ХУЛГАЙ,,,АВИЛГАЛ,, ҮГҮЙ БОЛОХГҮЙ ,,,ТЭГЭЭД ""ОРГАНИК"" ГЭХ СҮРЖИН БОЛОВЧ ДАРЖИН ХУУЛИАР ЗОХИЦУУЛААД БАРАХГҮЙ ,,,, ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛААС БУСАД БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ХАЙХ,,АШИГЛАХ БҮРТ НЬ АСУУДЛЫГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ОРУУЛЖ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЭЭД ИРЭХЭЭР ТЭР ТӨРИЙН ХЯНАЛТ,,,ШАЛГАЛТ ,ХҮҮЛИЙН ХЭРЭГЖИЛТ ЖИНХЭНЭ УТГААРАА ИЛЭРНЭ ,,,УРЬД НЬ БНМАУ-ын АРДЫН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООДЫН ДЭРГЭД ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ БАЙСАН ДАА

Avatar

нийт ард түмний өмч 2019-08-26 202.179.24.201

өө пяхлуу. юу ч биш болгож байгаа юм бна даа. нийт ард түмний өмч гэхээр яачаад байгаа юм бэ ээ. нийтийн гэхээр хэн дуртайгийн л өмч болох нь байна ш тээ. нөгөө ли овогт, жорж, иван хэн бугай ч байж болох нь. одоо болно зүгээр байснаар нь орхи новшнууд аа

Avatar

ИЧЭЭЧ 2019-08-26 103.212.116.90

УИХ-ХАН нар хууль боловсруулаад байна гууль хайлуулаад байна. Ямар социализм биш хавтгайруулж нийтийн болгоод байх юу байсан юм бэ, ард түмнээ хуурах гэж ядаж байгаа биш, Бүх юм улсын өмч улс өмчөө зарах ашиглуулах түрээслэх эрхтэй тодорхой хэсгийг өмчлүүлэх гээл болоо ш дээ. НИЙТИЙН ГЭЭД ХҮН ГОРЬДООГООД БАЙГАА ЮМ УУ. УЛСЫН ӨМЧ . Юу ч мэдэхгүй хэдэн юм УИХурлын гишүүн болчоод янцаглаад байх юм . Хоёр гуравхан үгний ялгаа мэдэхгүй.ИЧЭЭЧ ИЧЭЭЧ ИЧЭЭЧ

Avatar

мгл 2019-08-26 66.181.177.155

авилгач хулгайч мафынхнаас бутсэн та нараар ухо-г хиилгэхгуй,ард тумнии бослогоор арчуулахаасаа омно наад санаархалуудаа зогсоо!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж