Долдугаар сарын 27: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 27: Өдрийн гол үйл явдлууд

Францын фермерүүд зам хаав

 

AP Photo/ Thierry Zoccolan

 

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бэлтгэлийн үнэ өндөр мөн засгийн газраас  тус орны хөдөө аж ахуйн хямралыг шийдэж байгаа арга хэмжээнд сэтгэл дундуур Францын  фермерүүд Германтай хил залгаа замуудыг хаан эсэргүүцлээ илэрхийлж байна. France Bleu Alsace радио станцын  мэдээлснээр, 1-1,5 мянган фермер  хилийн зургаан гүүрийг хаан гадаадын ачааны машинуудыг  улсдаа оруулахгүй гэж оролцож байгаа ажээ. Фермерүүдийн эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос эхэлж, өнөөдөр ч үргэлжлэв.

 

© AFP 2015/ Fred Tanneau


 

Лордын танхимын дэд спикер огцров

 

Фото: McPHOTO / Global Look Press

 

Мансууруулах бодис үнэрлэж байгаа видео бичлэгийг нь The Sun сонин нийтийн хүртээл болгосны дараа Британийн улстөрч Жон Сьюэлл (John Sewel) Лордын танхимын дэд спикерийн тушаалаасаа огцорлоо гэж өнөөдөр Reuters мэдээлэв. Британийн парламентын  Дээд танхимын орлогч дарга 69 настай улстөрч мансууруулах бодисыг  цаасан мөнгө хуйлан үнэрлэж байхдаа хоёр биеэ үнэлэгчтэй хамт наргиж байсан гэж тус сонин тодотгожээ. Мөн тэрээр өнгөрсөн сард секс  цэнгээнээр биеэ үнэлэгчийн  хөхнөөс мансууруулах бодис үнэрлэж буй зургийг нь уг сонин нийтэлсэн байна.

 

Дээд танхимын Лорд-спикер бароны ахайтан Фрэнсис Д'Соуза орлогчийнхоо   үйлдлийг “Байж боломгүй, Лордын танхимын тогтсон ёс журамд нийцэхгүй үйлдэл” гэж мэдэгдлээ. Гэр бүлтэй, тогтсон нэр хүндтэй улстөрч Сьюэллийн хэрэг явдалд цагдаагийнхан  мөрдөн байцаалт явлуулах гэнэ.

 

Уитни Хьюстоны охин зургаан сарын турш үргэлжилсэн комыг давсангүй

 

Бобби Кристина Браун эхийн хамт

Фото: Byron Purvis / AdMedia / Global Look Press

 

Дуучид Уитни Хьюстон, Бобби Браун нарын цорын ганц хүүхэд  Бобби Кристина Браун (Bobbi Kristina Brown) долдугаар сарын 26-ны өдөр  нас барсан тухай мэдээлж байна. Түүнийг ухаан алдсан байхад нь гэрийнх нь ариун цэврийн өрөөнөөс олсон цагаас хойш тэрээр зургаан сарын  турш комд орж, ухаангүй байсн юм.  Түүний хамтран амьдрагч болох Ник Гордон 22 настай бүсгүйг ухаангүй байхад нь анх олжээ. Бүсгүй тархи толгой нь хүнд гэмтэлтэй байсан гэсэн оноштой байсан бөгөөд яагаад ийм байдалд орсныг олон нийт, хууль хяналтынхан тогтоохоор оролдож байгаа.

 

Ник Гордон эхээс нь өвлөгдөн ирсэн мөнгийг Браунаас салган авахаар зодож, нүддэг байсан гэх яриа ч дэгдээд байгаа юм. Гордон уг нь Уитни Хьюстоны өргөмөл хүү  юм. Тэрээр дараа нь охинтой нь уулзаж эхэлсэн төдийгүй 2012 оноос эхлэн тэд эхнэр, нөхөр гэж бие биенээ нэрлэх болжээ. Алдартай дуучин  Уитни Хьюстон 2012 онд нас барсан билээ. Охиныг эхийнх нь шарилын дэргэд нутаглуулах гэнэ.

 

Ливанчууд хогны хямралаас болж авто замыг хаажээ

 

© Алаеддин Мохамад

 

Бейрутаас Өмнөд Ливанд очих авто замыг Жийе хотын оршин суугчид хаажээ. Долдугаар сарын 17-нд Бейрутын хогийн гол цэгийг хаасны дараа нийслэл нь хогонд дарагдсан байна. Нийслэлийн гудамжинд  хог овоорч, замын хөдөлгөөнд саад болсон төдийгүй хот бүхэлдээ хогны муухай үнэрт автжээ. Мөн энд тэндгүй хог шатаах болсноос  байдал улам хүндэрчээ. Ням гаригт хотод хог цэвэрлэх ажиллагаа явагдан  хогийг Жийе хотын  орчинд хогийн шинэ цэг бий болгон хаях гэснээс тус хотынхон эсэргүүцэн зам хаажээ.  

 

Деннис Родман “Доналд Трамп”-ийг дэмжинэ

 

Деннис Родман өөрийн твиттертээ Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэсэн тэрбумтан ДональдТрампыг дэмжиж эхлэв. “Бидэнд ээлжит улстөрч хэрэггүй, бидэнд мистер Трамп шиг бизнесмен хүн л хэрэгтэй” гэж тэр бичжээ. Трамп түүнд талархлаа илэрхийлсэн байна. Тэд тэрбумтны шоу дээр танилцсан ба Родман Хойд Солонгост очоод ирсний дараа нь тэдний нөхөрлөл эхэлжээ. Трамт Трамп Родманыг “ухаантай залуу” гэж  нэрлэжээ.

 

"Айдар" сумангийнхан Украины цэргүүдтэй сөргөлдөв

 

AP Photo/ Evgeniy Maloletka

 

Украины "Айдар"  гэх үндсэрхэг үзэлтнүүдийн сайн дурынхны  суман армийн цэргийнхний хооронд буудалцаан байнга гарах болсон тухай  Донбассын оршин суугчид ярьж байна. Тэд хоорондоо Счастье тосгоны орчим өнөөдөр буудалцжээ. Өнөөдөр тэд өглөөнөөс хойш их буутай байлдаж байна  гэж гэрч нар ярьсан байна.  

 

Фашист үзэл суртал баримтлалтай гээд “Айдар” суманг санхүүжүүлэхээ АНУ зургадугаар сараас зогсоожээ.

 

Британийн дугуйчин Фрум "Тур де Франс» тэмцээнд түрүүлэв

 

Британийн дугуйн  спортын мэргэжлийн тамирчин Кристофер Фрум энэ жилийн "Тур де Франс» тэмцээний ялагч болов. Олон  хоногийн энэ тэмцээний сүүлчийн шатанд герман Андрэ Грайпель ялан Парист барианд оров.

 

"Тур де Франс». 21-р шат:

Севр — Елисейн талбай, Парис. 109,5 км

1. Андрэ Грайпель (Герман, Lotto-Soudal).
2. Бриан Кокар (Франц, Europcar).
3. Александр Кристофф (Норвеги, "Катюша»).

 

Нийт дүнгээр:

1. Кристофер Фрум (Их Британи, Sky).
2. Найро Кинтана (Колумби, Movistar).
3. Алехандро Вальверде (Испани, Movistar).


Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж