“Монгол Японы аз жаргал нийгэмлэг” ТББ –ынхан энэ сарын 24-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 243 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэгсэл олгожээ.
Энэхүү үйл ажиллагаа өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ бөгөөд нийт 2500 орчим хүүхдүүдэд цүнх хичээлийн хэрэглэл олгоод байгаа аж.
“Монгол Японы Аз жаргал нийгэмлэг” ТББ нь 2013 онд байгуулагдсан үеэс жил бүр хүүхэд, залууст чиглэсэн сурч, хөгжих үйл ажиллагааг нь тогтмол дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж иржээ.
Ингэхдээ Япон улсын Фукушима мужийн Хизуакамазу хотын иргэдийн “Япон Монгол Аз жаргал” нийгэмлэгтэй хамтран ажилладаг байна. Тус нийгэмлэг нь Монголын хүүхэд, залуусыг хөгжиж дэвжихэд нь гүүр болох цаашлаад хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг аж.
Тухайлбал, “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын хүүхдүүдийн Язгуур урлагийн багийг Япон улсын Фукушима хотод урьж, тоглолт хийлгэн, орлогыг нь асрамжийн газарт нь буцаан олгож, “MADE IN MONGOLIA” үзэсгэлэн худалдааг Япон улсад зохион байгуулж, мөн олсон ашиг орлогыг уг асрамжийн газарт хандивлах зэрэг арга хэмжээг зохион байгуулж иржээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ