Макро зохистой бодлогын чиглэлээр олон улсын сургалт зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Макро зохистой бодлогын чиглэлээр олон улсын сургалт зохион байгуулж байна

Макро зохистой бодлогын чиглэлээр олон улсын сургалт зохион байгуулж байна

Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Судалгаа, сургалтын төв (The SEACEN Centre)-тэй хамтран мөнгөний бодлого, макро зохистой бодлогын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 26-30 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны төв банкны төлөөлөл оролцож байна. Сургалтаар санхүүгийн мөчлөгийн шинж чанар, шалтгаан болон эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын боломжит хариу үйлдлийг авч үзэх юм. Оролцогчид дотоодын санхүүгийн мөчлөг болон дэлхийн мөчлөгийн холбоосыг үнэлэх, хямралын урьдчилсан дохиоллын индикаторыг үнэлэх, цаашлаад санхүүгийн мөчлөгийн өрнөл болон макро зохистой бодлогын хариу үйлдлүүдийг үнэлэх чадварт суралцана.

Сургалтыг удирдах зөвлөлд ЗӨАТБХ-ны Макро эдийн засаг, мөнгөний бодлогын менежментийн газар, Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчийн газар, Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны экспертүүд багтсан байна.

Монголбанк ЗӨАТБХ-ны гишүүнээр 1999 онд элссэн бөгөөд төв банкны мэргэжилтнүүдэд зориулсан хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж