Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ