Дэлхийн өвийн шинжээч Монголын өвд техникийн үнэлгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн өвийн шинжээч Монголын өвд техникийн үнэлгээ хийжээ

Дэлхийн өвийн шинжээч Монголын өвд техникийн үнэлгээ хийжээ

Монгол Улс 2018 онд "Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд" өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр өргөн барьсан. Энэ дагуу Дэлхийн өвийн хороонд зөвлөх үүрэгтэй шинжээч Тошио Хаяаши өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, техникийн үнэлгээг хийжээ.

Энэ хүрээнд Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эргийн дурсгалт газар, Өндөр-Улаан сумын нутагт орших Их жаргалантын дурсгалт газар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн дурсгалт газарт тус тус ажилласан байна.

Ингэхдээ эдгээр аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцож, нутгийн ард иргэдээс мэдээлэл цуглуулжээ.

Шинжээч Тошио Хаяаши уг тайлангаа Дэлхийн өвийн хороонд хүргүүлэх бөгөөд 2020 онд болох Дэлхийн өвийн хорооны ээлжит хурлаар “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” өвийг Дэлхий өвд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж