Ираны Гадаад хэргийн сайд “Их-7”-гийн уулзалтыг орхив

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Ираны Гадаад хэргийн сайд “Их-7”-гийн уулзалтыг орхив

Ираны Гадаад хэргийн сайд “Их-7”-гийн уулзалтыг орхив

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф Тегеран, Вашингтон хоорондын хурцадмал байдлыг намжаах хүчин чармайлтаа эрс нэмэгдүүлж, өнгөрсөн Ням гаригт “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Франц улсад айлчилсан нь Цагаан ордныхныг гайхашруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээнээс улсаа гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас хойш Европын улсууд хоёр орны асуудлыг намжаахад нэлээн хүчин чармайлт гаргасаар ирсэн.

Хэдийгээр АНУ-ын хориг арга хэмжээнд байгаа ч Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф Францын баруун өмнөд нутгийн Биарриц хотод ийнхүү иржээ.

Францын албаны хүний мэдээлснээр, Зариф бараг 3.5 цаг хэлэлцээ хийснээс 30 минутад нь Ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцсэн байна. Албаны хүн "Макрон, Зариф нарын уулзалт нааштай болсон бөгөөд цааш хэлэлцээ үргэлжлэх болно" гэж хэлээд, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

“Reuters” агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф Францын Баруун өмнөд нутгийн Биарриц хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг орхисон байна.

Зариф твиттер хуудастаа “Урагшлах зам хэцүүхэн байгаа ч хичээх хэрэгтэй” хэмээн жиргээд, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсанаас гадна Герман, Их Британийн албан ёсны төлөөлөгчидтэй хамтарсан мэдээлэл хийсэн тухайгаа нэмж бичжээ.

Эх сурвалж: FRANCE 24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж