Дональд Трампын хүү Монголоор аялсан сэтгэгдлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.26-нд нийтлэгдсэн

Дональд Трампын хүү Монголоор аялсан сэтгэгдлээ илэрхийлэв

Дональд Трампын хүү Монголоор аялсан сэтгэгдлээ илэрхийлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор /Жр/ Монгол орноор аялаж байгаад өчигдөр /2019.08.25/ эх орон руугаа буцжээ. Тэрбээр хүүтэйгээ хамт хувиараа аяллын шугамаар ирсэн аж.

Ирсэн өдрөө Баян-Өлгий аймаг руу нисч, Монгол орны хамгийн өндөр цэг болох Алтай-Таван богдын Хүйтний оргилд авирч, хүүтэйгээ хамт загасчлан, морь унаж, ан хийж амарчээ.

Тэрбээр монгол оронд аялсан талаараа өөрийн цахим хуудаснаа “Хүү бид хоёр өнгөрсөн долоо хоногт Монгол орноор аялж, гэрт амьдарч байгаад ирлээ. Олон арван километр замыг мориор болон машинаар тууллаа. Монгол бол миний очсон үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа. Хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байлаа. Энэ сайхан аяллын дараа үнэхээр явмааргүй санагдаж байсан шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
87
ЗөвЗөв
33
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж