Монголын Үндэсний Шигшээ багийн Унгар улсад хийж буй нэгдсэн бэлтгэлийн үеэр багийн даргаар Унгар улсад ажиллаж байгаа МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал болон Унгар улсад суугаа элчин сайд З.Батбаяр нар Пушкаш академийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Монголын Хөлбөмбөгийн Холбоо сүүлийн 4 жилийн хугацаанд тус академитай нягт хамтран ажиллаж жил бүр Монгол хөвгүүдийг Европын топ академиудын нэг Пушкаш академид илгээж байгаа билээ.
Дэд ерөнхийлөгч Х.Азжаргал Пушкаш Академитай танилцаж энэ жил шинээр элссэн Э.Саруулбуян болон Г.Буяннэмэх тэргүүтэй ирээдүйн хөлбөмбөгчдийн амьдардаг байр болон бэлтгэлийн талбай, анги танхимтай танилцсан бөгөөд хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж болох тал дээр санал солилцлоо.
Тус уулзалтын үеэр Пушкаш академийн ерөнхийлөгч Токач Михайя болон Гадаад харилцаа хариуцсан захирал Марцинка Томаш нар Монгол хүүхдүүд ямар авьяастай болохыг хэлээд анхдагчдын нэг Г.Ганбаярыг өсөх ирээдүйтэй тоглогч гэдгийг мөн дурдсан юм.
Дашрамд дуулгахад буурал тивийн Пушкаш багтай мэргэжлийн гэрээ байгуулсан Г.Ганбаяр шигшээ багийн бэлтгэлд маргаашаас нэгдэх болно.
Эх сурвалж: МХБХ
Холбоотой мэдээ