16 насны лигт "СП Фалконс" клуб аваргаллаа | News.MN

16 насны лигт "СП Фалконс" клуб аваргаллаа

16 насны лигт "СП Фалконс" клуб аваргаллаа

16 насны лигт "СП Фалконс" клуб аваргаллаа

МХБХ- ны 16 хүртэлх насны лигийн тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 5 сарын 10 – 8 сарын 23 ны хооронд 14 тойргийн 56 тоглолт амжилттай явагдаж өндөрлөлөө.

Өсвөр үеийн шилдэг хөлбөмбөгчдийн сонирхолтой өрсөлдөөн дунд явагдсан лигийн аварга багаар "СП Фалконс" клубийн залуу хөвгүүд тодорсон юм.

Жил бүр аваргын төлөө хүч үздэг "Дэрэн" клубийн баг энэ удаад аман хүзүүдэж, "Хараацай" клубийн баг хүрэл медалийг зүүлээ.

Ирэх 9-р сард Монголын өвсөрийн шигшээ баг Азийн 16 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд тоглох учраас энэ удаагийн лиг тоглогч бүр өөрсдийгөө харуулахын төлөө тэмцсэн сонирхолтой, өрсөлдөөнтэй болсныг онцлох нь зүйтэй.

Уг өрсөлдөөн дундаас тодорч гайхалтай тоглолтуудыг толилуулсан шилдэг тоглогчийг тодруулахад:

ШИЛДЭГ ХААЛГАЧ: Б.ИТГЭЛ /СП ФАЛКОНС/
ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ: У.ТЭМҮҮЖИН / СП ФАЛКОНС/
ШИЛДЭГ ХАГАС ХАМГААЛАГЧ: Д.ШИЙРЭВЖАМЦ / ДЭРЭН/
ШИЛДЭГ ДОВТЛОГЧ: Д. ТЭГШЖАРГАЛ / СП ФАЛКОНС/ шалгарлаа.

16 хүртэлх насны лигийн шилдэг шүүгчээр О.Хишигтөмөр тодорлоо. МХБХ-ны шүүгчээр олон жил ажилласан шүүгчдийн нэг О.Хишигтөмөр "Эмэгтэйчүүдийн лиг", "16 хүртэлх насны лиг" гэсэн хоёр тэмцээн дараалан шилдэг болж буй нь энэ юм.

Эх сурвалж: МХБХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж