МАХН-ын дэргэдэх АШЁМЗХ /Ардчилал шударга ёс монголын залуучуудын холбоо/ өнөөдөр 18.00 цагаас МАХН-ын төв байранд ээлжит хурлаа хийхээр боллоо. Тус хурлаар удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох аж.
Аливаа улс төрийн намын залгамж халаа, дараагийн лидерүүд залуучуудын байгууллагаас нь төрөн гардаг жишиг бий. Тиймээс энэ удаагийн хурал нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог нэмж 35 болгохоор яригдаж байна. Хэн нь чухам удирдах зөвлөлд орсноос хамаарч ирэх сонгуульд нэр дэвших залуус тодрох магадлалтай. Нөгөө талаар сүүлийн хэдэн сар эзэнгүй байгаа АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын суудал анхаарал татаж байна. УИХ, Засгийн газарт суудалтай, улс төрийн гуравдагч хүчний залуучуудын байгууллагын томд орох албан тушаал учраас энэ суудлын төлөө олон залуус өрсөлдөх шуум байна.
М.СУРА